Цочмог явцтай миокардит буюу зүрхний булчингийн үрэвсэл нь богино хугацаанд зүрхний шок үүсэх, хэм алдагдах, амьсгал, зүрх судасны цочмог дутагдалд орох, гэнэт нас барах зэрэг амь насыг туйлын аюултай байдалд хүргэдэг эмгэгүүдийн нэг бөгөөд энэ үед зүрхний хэвийн үйл ажиллагааг яаралтай сэргээх зорилгоор зүрх, амьсгалын механик дэмжлэг эмчилгээ зайлшгүй шаардлагатай болдог.
Улсын гуравдугаар төв эмнэлгийн эрчимт эмчилгээ, зүрх судасны мэс засал, зүрхний хэм судлал, зүрхний эмгэгийн мэргэжлийн эмч нарын хамтарсан “ЭКМО баг” энэ сарын 18-нд амьсгал, зүрхний цочмог хүнд дутагдалд орсон, амьсгалын цочмог дистресс хам шинжтэй, биеийн байдал маш хүнд, амь тэнссэн 18 настай эмчлүүлэгчид богино хугацаанд биеийн гадна хүчилтөрөгчжүүлэх, зүрхний дэмжлэг эмчилгээг вен-артерийн аргаар анх удаа холбон зүрхний шок, амьсгалын дистресс хам шинжийн маш хүнд байдлаас гарган, эмчлүүлэгчийнхээ амь насыг нь аварч чадлаа.
Энэхүү ЭКМО аппарат нь 2021 онд "Ковид-19" цар тахлын үед Дэлхийн банкны хөрөнгө оруулалтаар тус эмнэлэгт нийлүүлсэн эмчилгээний дэвшилтэт технологийн нэг бөгөөд “ЭКМО баг”-ийн хамт олон өөрсдийн эмнэлзүйн практикт өнөөдрийг хүртэл зөвхөн вен-венийн аргаар холболт хийн ашиглаж байсан юм.
| УГТЭ: "ЭКМО баг" артер-венийн аргаар биеийн гадна хүчилтөрөгчжүүлэх эмчилгээг амжилттай хийлээ |
|
"Хүрэлбаатар хүү" 65 жилийн дараа уншигчдын гарт эргэн ирлээ
2026-10-26 00:07:30
ГОО УЛИРАЛД СААТАХ 5 ШАЛТГААН
2026-10-25 23:15:00
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |