Улсын тусгай хэрэгцээний аймаг дундын отрын бэлчээрийн ашиглалт, хамгаалалтын өнөөгийн байдалд Улсын Их Хурлын Байгаль орчин, Хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны ажлын хэсэг дүгнэлт хийж “Аймаг дундын отрын бүс нутаг, бэлчээр ашиглалтын талаар авах зарим арга хэмжээний тухай” 13 дугаар тогтоол гаргасан.
Энэхүү тогтоолыг хэрэгжүүлэхээр ХХААХҮ-ийн дэд сайд М.Ганхүлэгээр ахлуулсан, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Барилга, хот байгуулалтын яам, Соёлын яам болон бусад төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл оролцсон ажлын хэсэг байгуулагдан хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг баталлаа. Үүнд:
Улсын тусгай хэрэгцээний аймаг дундын отрын бүс нутгуудад хил заагийн давхцалыг арилгах
Улсын болон орон нутгийн тусгай хэрэгцээний отрын бүс нутгийг шинэчлэн зохион байгуулах
Аймаг дундын отрын бүсүүдийн бэлчээрийн төлөв байдлын судалгаа, дүгнэлт гаргах
Улсын тусгай хэрэгцээний аймаг дундын отрын бүс нутагт байгаа түүх дурсгалын үнэт эд зүйлийг соёлын өвийн хамгаалах багтаж байна.
Тус ажлын хэсэгтэй холбоотой асуудлаар салбарын мэргэжилтнүүд, судлаачид, малчид, иргэдийн саналыг нээлттэй хүлээн авч ажиллана.
| Бэлчээр ашиглалтыг сайжруулахад холбогдох яамд хамтран ажиллана |
|
"Хүрэлбаатар хүү" 65 жилийн дараа уншигчдын гарт эргэн ирлээ
2026-10-26 00:07:30
ГОО УЛИРАЛД СААТАХ 5 ШАЛТГААН
2026-10-25 23:15:00
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |