Барилгын политехник коллежийн оюутан бусдад хутгалуулж, амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ. Тодруулбал, 18 настай П.Б нь өнгөрсөн хоёрдугаар сарын 15-нд Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Барилгын политехник коллежийн спорт зааланд тоглож байхдаа хэрэг үйлдсэн байна. Тэрбээр “Нэг багт тоглож буй хүүхдийн нүүрэн тус газар нь бөмбөгөөр цохилоо, уучлалт гуйсангүй” гэх шалтгаанаас үүдэн 17 настай Х.М-тэй маргалдаж улмаар хэвлийн тус газар нь хутгалж амийг нь хохироосон аж. Тухайн хэрэг үйлдсэн этгээд тусгай дунд боловсролтой, токарчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй нэгэн байна.
Тухайн хэрэгт анхан шатны шүүхээс П.Б-г нээлттэй хорих ангид 12 жил хорих ял оноосон байна. Харин хохирогчийн ар гэрийнхэн түүний ялыг хөнгөдсөн хэмээн үзэн давж заалдсан. Улмаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон шүүгдэгч П.Б нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгож, анхан шатны шийдвэрийг хэвээр үлдээж, хэргийг шийдвэрлэжээ.
| “Бөмбөгөөр цохичихоод уучлалт гуйсангүй” хэмээн 17 настай хүүг хутгалж хөнөөсөн этгээдэд 12 жилийн ял оноожээ |
|
"Хүрэлбаатар хүү" 65 жилийн дараа уншигчдын гарт эргэн ирлээ
2026-10-26 00:07:30
ГОО УЛИРАЛД СААТАХ 5 ШАЛТГААН
2026-10-25 23:15:00
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |