Говь-Алтай аймгийн ЗООНОЗ өвчин судлалын төвийн дарга Р.Наранбаатар Цээл сум дахь тарваган тахал өвчний тохиолдолтой холбоотой мэдээлэл өглөө.
Тэрбээр “Энэ оны наймдугаар сарын 29-ны өдөр 14 цагийн үед "Шалтгаан нь тодорхойгүй нас баралт бүртгэгдлээ" гэх дуудлагын дагуу ЗООНОЗ өвчин судлалын төв очиж ажилласан. Очиж авсан дээжүүдээ өнөөдөр шинжилгээнд өгнө. Нас барсан иргэн 15 настай Б наймдугаар сарын 21-ны өдөр малд явж байгаад хээрээс тарвага олоод гараараа барьж, нийт найман хүнтэй хувааж идсэн байсан. Наймдугаар сарын 26-наас өндөр халуурч байсан талаар сумын эрүүл мэндийн төвөөс өгсөн. Нэгдүгээр хавьталд орсон 16 хүнийг тусгаарлаж, хөл хорионд оруулсан. Хоёрдугаар хавьтлын тоо нэмэгдэх шинжтэй байгаа. Хамт идсэн найман хүнээс шинж тэмдэг илрээгүй байгаа. Аймгийн цагдаагийн газраас хөл хориог хянаж байгаа” гэв
| Р.НАРАНБААТАР: 15 настай хүүхэд тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдлоор нас барсан |
|
"Хүрэлбаатар хүү" 65 жилийн дараа уншигчдын гарт эргэн ирлээ
2026-10-26 00:07:30
ГОО УЛИРАЛД СААТАХ 5 ШАЛТГААН
2026-10-25 23:15:00
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |