Хичээлийн шинэ жилийг угтан сурагчийн дүрэмт хувцас, хичээлийн хэрэгслийн худалдаа, нийлүүлэлт чанар, үнийн нөхцөл байдалд Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас хийж буй хяналт, шалгалт үргэлжилж байна. Өмнө нь зах, өргөтгөсөн худалдааны төвүүдэд худалдаалагдаж буй хичээлийн хэрэгсэл, дүрэмт хувцасны үнийн мэдээллийг нэгтгэн хүргэсэн билээ. ”Номин” сүлжээ дэлгүүр, “Тэнгэр”, ”Дүнжингарав” “Алтжин бөмбөгөр” худалдааны төвүүдэд хийсэн хяналт, шалгалтаар бараа бүтээгдэхүүний гарал үүсэл тодорхойгүй, үнийн мэдээллийг байршуулаагүй, хямдрал урамшуулал нь бодит бус байх зэрэг нийтлэг зөрчил дутагдал илэрлээ. Улсын байцаагчид зөрчлийг газар дээр нь арилгуулан, зөвлөн туслах ажил зохион байгууллаа.
Түүнчлэн бараа бүтээгдэхүүний гарал үүсэл тодорхойгүй, хямдрал урамшуулал нь бодит байдлаас зөрүүтэй зэрэг нийтлэг зөрчлийг арилгуулахаар “Номин холдинг” ХХК-д улсын байцаагчийн хугацаатай албан шаардлагыг өнөөдөр хүргүүллээ. Мөн нийлүүлэлт, үнийн тогтвортой байдлыг хангах, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, зорилгоор худалдаа эрхлэгч, аж ахуйн нэгжүүдэд ШӨХТГ-ын даргын 2023 оны наймдугаар сарын 28-ны өдрийн 01/1231 дугаартай зөвлөмжийг хүргүүллээ. Зөвлөмжийн хэрэгжилтийг хангаагүй тохиолдолд хуульд заасан хариуцлага хүлээлгэхийг анхааруулж, худалдаа эрхлэгч болон хэрэглэгчдэд зөвлөгөө мэдээлэл өгч ажиллаж байна.
| Үнийн мэдээллийг байршуулаагүй, хямдрал урамшуулал нь бодит бус байх зэрэг нийтлэг зөрчил илэрчээ |
|
"Хүрэлбаатар хүү" 65 жилийн дараа уншигчдын гарт эргэн ирлээ
2026-10-26 00:07:30
ГОО УЛИРАЛД СААТАХ 5 ШАЛТГААН
2026-10-25 23:15:00
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |