Эрдэнэт хотын "Хүүхэд, залуучуудын театр"-ын уран бүтээлчдийн "Асаж буй толгод" хүүхдийн багт жүжиг Улаанбаатарын хүүхэд, багачуудад зориулан тоглогдоно.Тус хүүхдийн багт жүжгийг Улаанбаатарт "The Corporate Event Hall"-н тайзнаа есдүгээр сарын 13-нд 11:00 , 15:00 цагуудаас ердөө хоёрхон удаа тоглохоор болжээ.
Хүүхэд, залуучуудын театрын уран бүтээлчид эх нутагтаа үүсэж хөгжсөн, эртний үлэг гүрвэлийн түүхээс сэдэвчилсэн тоглолтоороо дамжуулан найз нөхдийн эрхэм харилцаа холбоо, нөхөрлөл ,гэр бүлийн үнэ цэн гэж чухам юу болохыг үзүүлэх аж.
Мөн тоглолтын орлогоосоо хүнд өвчинтэй тэмцэж байгаа Г. Гэгээн-Сондор охины эмчилгээний зардалд хандивлахаа мэдэгдээд байна. Халуун сэтгэлд гараа дэлгэн "АСАЖ БУЙ ТОЛГОД"-ыг анги, хамт олон, найз нөхдийн хамт үзэхийг урьж байна.Тоглолтын тасалбар Тиккэт.мн-ээр худалдаалагдаж эхэллээ.


| “Асаж буй толгод” хүүхдийн багт жүжиг Улаанбаатар хотод хоёр удаа тоглоно |
|
"Хүрэлбаатар хүү" 65 жилийн дараа уншигчдын гарт эргэн ирлээ
2026-10-26 00:07:30
ГОО УЛИРАЛД СААТАХ 5 ШАЛТГААН
2026-10-25 23:15:00
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |