• Өнөөдөр 2025-05-01

Манзуширын амнаас самар түүхээр явсан иргэн амиа алджээ

2023-08-29,   2028

    Нийслэлийн Баянзүрх дүүргийн арваннэгдүгээр хороо, Богдхан-Уулын Манзуширын-Ам хэмээх газар иргэн Ц энэ сарын 27-ны 12:00 цагт самар түүх гэж яваад сураггүй болсон тухай дуудлагыг энэ сарын 28-ны 13:10 цагт хүлээн авсан.

Төв аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид иргэн Ц 48 настай эрэгтэйг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 18:45 цагт “Манзуширын хийд”-ээс зүүн урд зүгт дөрвөн киллометрээс цогцсыг олж Төв аймаг дахь Цагдаагийн газрын жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн.


Манзуширын амнаас самар түүхээр явсан иргэн амиа алджээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188