Монгол Улсын Зэвсэгт хүчин, Энэтхэг-Номхон далай дахь АНУ-ын Агаарын цэргийн командлалтай хамтран зохион байгуулсан “Энхийн Элч-2023” олон улсын эмнэлэг, барилга-инженерийн хүмүүнлэгийн сургуулийн хаалтын арга хэмжээ Архангай аймагт боллоо. Тус арга хэмжээнд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, Архангай аймгийн засаг дарга Б.Цэрэннадмид, Номхон далай дахь Америкийн Нэгдсэн Улсын Агаарын цэргийн хүчний цэргийн дайчилгаа хариуцсан орлогч дарга бригадын генерал, хатагтай Сара Расс нарын албаныхан болон сургуульд оролцсон бие бүрэлдэхүүн оролцсон юм.
“Энхийн Элч-2023” сургууль нь анх АНУ, Монгол Улсын хамтарсан хоёр талын сургууль байсан бол өнөөдөр нийт таван орны цэргийн алба хаагчид харилцан туршлага солилцож, ард иргэдийн эрүүл мэнд, орчин нөхцөлийг сайжруулах, цэргийн албан хаагчдын чадавхийг нэмэгдүүлэх, иргэн цэргийн харилцааг хөгжүүлэх чиглэлээр зохион байгуулагддаг хүмүүнлэгийн томоохон арга хэмжээний нэг болжээ.
Энэ удаагийн сургуульд Монгол Улс, Америкийн Нэгдсэн Улс, Австралийн Холбооны Улс, Холбооны Бүгд Найрамдах Ардчилсан Балба Улс, Тайландын Хаант Улсын нийт 111 цэргийн албан хаагч оролцож, Архангай аймгийн Батцэнгэл, Ихтамир, Цэнхэр, Жаргалант суманд 2023 оны 08 дугаар сарын 14-26-ны өдрүүдэд, богино хугацаанд орон нутгийн ард иргэд, хүүхэд багачуудын төлөө сэтгэл харамгүй их зүйлийг хийж бүтээжээ.
Энэтхэг-Номхон далайн бүс нутгийн орнуудад 2008 оноос зохион байгуулагдаж эхэлсэн энэхүү сургууль нь манай улсад дөрөв дэх удаагаа амжилттай явагдаж үүрэг, зорилгоо бүрэн дүүрэн ханган биелүүлсэн тухай албаныхан мэдээлж байна. Тухайлбал орон нутгийн иргэдэд нүд, шүд, дотор, зүрх судас, хүүхэд, сэргээн засах чиглэлээр нийт 2000 гаруй иргэдэд үзлэгийг үнэ төлбөргүй үзүүлж, тэдний чин сэтгэлийн талархлыг хүлээсэн байна. Мөн барилга-инженерийн засварын ажлын хүрээнд Жаргалант сумын Засаг даргын Тамгын газрын дэргэдэх Иргэдэд үйлчлэх төв, Ахмадын төв, Бага сургуулийн хичээлийн болон дотуур байр, сагсан бөмбөг, спорт тоглоомын талбай, түүнчлэн Цэнхэр сумын эрүүл мэндийн төвийн хаалга, цонх, шал, сантехникийн болон цахилгааны засварын ажлыг Монгол, АНУ, Австрали Улсын цэргийн инженерүүд хамтран чанартай хийж гүйцэтгэсэн байна
| “Энхийн элч-2023” Олон улсын хүмүүнлэгийн сургуулийн хаалтын арга хэмжээ боллоо |
|
Монгол Улсын Өргөмжит консулын газрыг Братислав хотод нээв
2026-04-25 08:04:05
Элсний наадам "САНЬЯА-2026"-аас Э.Шүрэнцэцэг хүрэл медаль хүртлээ
2026-04-25 07:35:50
“Хасын хүлэгүүд” баг лигийн аварга баг боллоо
2026-04-25 07:05:00
Оюутны их наадмаас “ҮБТИС” 3 алт, 3 мөнгө, 5 хүрэл медаль хүртжээ
2026-04-25 07:00:00
ХӨДӨЛМӨРИЙН БААТАР, САНСРЫН НИСГЭГЧ М.ГАНЗОРИГ АГСНЫ ТУХАЙ ХОЁР БОТЬ НОМЫН НЭЭЛТ БОЛЛОО
2026-04-24 15:13:24
УИХ-ын гишүүн Б.Баярбаатар: "Бодь"-ийн оффтeйк гэрээг шалгаж олон нийтэд мэдээлэх шаардлагатай
2026-04-24 14:46:52
Улсын хэмжээнд мал төллөлт дундаа орж, 11.1 сая төл авч бойжуулжээ
2026-04-24 11:13:07
Цахилгаан хязгаарлах газруудын өнөөдрийн ХУВААРЬ
2026-04-24 11:07:24
ГАНДАНГИЙН СУРГУУЛИЙН ОЮУТАН Г.САМПИЛНОРОВЫН НЭГ ӨДӨР
2026-04-24 08:04:28
Чөлөөт бөхийн “U15”, “U20” улсын аварга хоёр дахь өдөр эхэллээ
2026-04-24 08:02:49
Г.Монголжин "САНЬЯА-2026" элсний наадмаас хүрэл медаль хүртэв
2026-04-24 07:10:00
СУРРОН, СОГТУУЧУУДААР ДҮҮРЭН УЛААНБААТАРЫН ШӨНӨ
2026-04-24 07:00:00
ХОГОНДОО ДАРАГДАЖ, ХАЛДВАРТ ӨВЧНИЙ АЮУЛД НЭРВЭГДСЭН ГЭР ХОРООЛОЛ
2026-04-24 07:00:00
ӨДРИЙН СУРВАЛЖИЛГА: ВАЛЮТ ХОВОРДОЖ, "НАЙМАН ШАРГА" НАМ ГҮМ БАЙНА
2026-04-24 07:00:00
132, 134 ДҮГЭЭР УСНЫ ХУДГААС ТЭМДЭГЛЭСЭН МИНЬ
2026-04-24 07:00:00
НҮҮРСНИЙ “НУУЦ” НОЁНТОН Ж.ГАНБААТАР ХОТЫН А ЗЭРЭГЛЭЛИЙН ГАЗРУУДАД ЭЗЭН СУУСАН БАРИМТ
2026-04-24 07:00:00
ШҮҮГДЭГЧ М: ДЭРСЭН ДОТОР ХОЁР ХУРУУ ХЭМЖЭЭТЭЙ ТАРВАГАНЫ ХАР ТОЛГОЙ ЦУХУЙГААД БАЙХААР НЬ БУУДЧИХСАН ЧИНЬ ХҮН БАЙСАН
2026-04-24 07:00:00
ДЭЛБЭРЭЛТИЙН ДАРААХ ХАШХИРААН
2026-04-24 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |