Сонгинохайрхан зорчигч үйлчилгээний төв буюу бидний хэлж заншсан Драгон төв 2023 оны наймдугаар сарын 25-наас Номин худалдааны төвийн хажууд байрлах автовокзалаас улс, хот хоорондын зорчигчийн тээвэрлэлтийн үйл ажиллагаагаа эхлүүлж байна.
Улсын хэмжээнд хот хооронд 48 чиглэлд 58 ААН-ийн 700 гаруй тээврийн хэрэгсэл үйлчилдэг. Жилд дунджаар 1.5 сая хүн зорчдог. Эдгээрийн 80 хувь нь Драгон төвд хуваарилагддаг бөгөөд нийт 36 чиглэлд үйлчилдэг юм.
Энэ талаар Автотээврийн Үндэсний төв ТӨҮГ-ын Зорчигч тээврийн хэлтсийн дарга Г.Дуламсүрэн, "Өдөрт хамгийн бага ачаалалтай үедээ 3000-4000, оргил ачааллын үедээ 8000-10.000 зорчигчид үйлчилдэг. Иргэнд хэрэгцээтэй бүх үйлчилгээг бүрдүүлж ажиллаж байна. Шинэ автовокзалдаа нийтийн тээвэр, таксины зогсоол, ачаагаа зөөх тэрэг, гар утас цэнэглэх цэг, бэлэн мөнгөний машин /ATM/, кофешоп, хоолны газар зэрэг хэрэгцээт бүх үйлчилгээ үзүүлнэ. Цаашид үйлчилгээгээ илүү сайжруулах тул хүлээцтэй, соёлтой үйлчлүүлэхийг хүсье" гэв
| Улс, хот хоорондын зорчигч тээврийн үйлчилгээг шинэ автовокзалаас үзүүлж эхэллээ |
|
"Хүрэлбаатар хүү" 65 жилийн дараа уншигчдын гарт эргэн ирлээ
2026-10-26 00:07:30
ГОО УЛИРАЛД СААТАХ 5 ШАЛТГААН
2026-10-25 23:15:00
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |