Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар болон Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар нар өнөөдөр БНСУ-ын “Дэхан консалтант” байгууллагын төлөөллүүдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтад “Дэхан консалтант” байгууллагын гүйцэтгэх захирал И Ян Мин, Хот төлөвлөлт хариуцсан дэд ерөнхийлөгч Жу Жун Рулл, Технологийн зөвлөх, доктор Мён Чеол Сү, Төлөвлөлт хариуцсан газрын дарга Ким Сон Вон тэргүүтэй албаныхан оролцсон юм.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “Монгол Улс, БНСУ-тай 1990 онд дипломат харилцаа тогтоосон бөгөөд бүх салбарт бидний хамтын ажиллагаа өргөжин тэлж, манай улсын хүчтэй гуравдагч хөрш, дотнын түнш байсаар ирсэн. БНСУ-ын хувьд зөв төлөвлөлт, инженерийн ухаалаг шийдлээр маш богино хугацаанд хурдтай хөгжсөн. Та бүхний мэдлэг, туршлага, хүчин чармайлтын үр дүнд цаашид бид харилцан ашигтай, бодит хамтын ажиллагааг бий болгож чадна гэдэгт итгэлтэй байна” хэмээсэн юм.
Daehan Consultants байгууллагын гүйцэтгэх захирал И Ян Мин “Дэхан консалтант” байгууллагыг 1967 онд Сөүл хотын захиргаанаас байгуулж байсан. Өдгөө хот төлөвлөлт, авто зам, төмөр зам, усны барилга байгууламж, ногоон байгууламжийн чиглэлээр ажиллаж байна. Бид эхний ээлжид Улаанбаатар хотын хот төлөвлөлт, инженерийн дэд бүтцийн салбарт урьдчилсан төлөвлөгөө боловсруулсан. Хэрэв нарийн тооцоо судалгаа хийвэл эхний шатны төлөвлөлтийг гурван сарын хугацаанд боловсруулах боломжтой бөгөөд энэ чиглэлээр хамтран ажиллахад бэлэн байна” гэв.
Уулзалтын дараа талууд хот төлөвлөлт, инженерийн дэд бүтцийн чиглэлээр хамтран ажиллах, зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэх Санамж бичиг байгуулсан юм. Үргэлжлүүлэн Хотын дарга Нийслэлийн Бодлогын судалгаа, шинжилгээний төвөөс гаргасан Улаанбаатар хотын алсын тойрог зам, дагуул хот, дэд төвүүдийн судалгааг танилцууллаа.
| “Дэхан консалтант” байгууллагатай хот төлөвлөлтийн чиглэлээр хамтран ажиллана |
|
"Хүрэлбаатар хүү" 65 жилийн дараа уншигчдын гарт эргэн ирлээ
2026-10-26 00:07:30
ГОО УЛИРАЛД СААТАХ 5 ШАЛТГААН
2026-10-25 23:15:00
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |