• Өнөөдөр 2025-04-30

“Төв Ази ба Монголын чулуун зэвсгийн үе, судалгаа, дурсгалын хадгалалт, хамгаалалт” олон улсын эрдэм шинжилгээний хурал эхэллээ

2023-08-25,   497

     Наймдугаар сарын 25-26-ны өдрүүдэд болж буй энэхүү эрдэм шинжилгээний хурал нь “Чулуун зэвсгийн судалгаа”-ны сэдвээр манай улсад зохион байгуулагдаж буй анхны олон улсын хурал юм. 2023 онд Монгол нутагт чулуун зэвсгийн судалгаа, шинжилгээний ажил анх хийгдсэний 100 жилийн ой тохиож байгаа бөгөөд Төв, Зүүн болон Зүүн Хойд Азийн чулуун зэвсгийн дурсгалууд, тэдгээрийн судалгааны үр дүн зэрэг судалгааны өргөн хүрээг хамарсан хурал болж байна.

     Хуралд Монгол, ОХУ, АНУ, ХБНГУ, Япон, БНСУ, Канад, Франц, Англи, Польш зэрэг 10 орны 33 байгууллагын 84 эрдэмтэн судлаачид оролцож 31 илтгэл хэлэлцүүлэгдэх юм.

  Тус хурлыг ШУА-ийн Археологийн хүрээлэн санаачилж, Монгол улсын Соёлын яам, ШУА-ийн Геологийн хүрээлэн, Чингис хаан үндэсний музейтэй хамтран зохион байгуулж байна.

 


“Төв Ази ба Монголын чулуун зэвсгийн үе, судалгаа, дурсгалын хадгалалт, хамгаалалт” олон улсын эрдэм шинжилгээний хурал эхэллээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188