• Өнөөдөр 2025-04-30

Мотициклтой хүн экскаватор мөргөн амиа алджээ

2023-08-25,   708

                 Нийслэлийн Хан-Уул дүүргийн гуравдугаар хороо, автозамын уулзвар, замын зорчих хэсэгт экскаваторын хойд талаас мотоциклтой хүн мөргөж, хавчуулагдсан ноцтой осол гарчээ. Онцгой байдлын газарт экскаваторын эд ангид хавчуулагдсан, цогцсыг гаргаж чадахгүй байна гэсэн дуудлагыг 2:45 цагт хүлээн авсан байна. Нийслэлийн Аврах ангийн алба хаагчдыг очиход иргэний “Хьюндай R210W-9” загварын экскаваторын хойд талаас “Кавасаки” загварын мотоцикл мөргөж, 25 настай, эрэгтэй экскаваторын хойд хэсэгт хавчуулагдан нас барсан байжээ.
 
      Албаныхан  “Холматра”-гийн задаргааны багаж ашиглан цогцсыг гаргаж, тус дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн зохицуулагчид шилжүүлэн өгсөн.

Мотициклтой хүн экскаватор мөргөн амиа алджээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188