Эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг чадавхижуулах, эмчилгээ, оношлогооны шинэ технологи, арга зүйг эзэмшүүлэх чиглэлд хамтран ажиллах санамж бичгийг ЭМЯ-ны харьяа Эрүүл мэндийн хөгжлийн төв болон БНЭУ-ын “Маренго Ази” эмнэлэг, “Глобал кейр” байгууллагууд байгуулж өнөөдөр гарын үсэг зурж баталгаажууллаа. Санамж бичигт гарын үсэг зурах ёслолд УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд С.Чинзориг, УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн нар оролцож, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд бүхий л талаар дэмжиж ажиллахаа илэрхийллээ.
Хамтын ажиллагааны Санамж бичгийн хүрээнд эмч, эмнэлгийн мэргэжилтнийг чадавхжуулах, төгсөлтийн дараах тасралтгүй сургалт хамтран зохион байгуулах, анагаах ухааны дэвшилтэт технологийг нутагшуулах, хамтарсан эрдэм шинжилгээ судалгааны ажил хийх, инженер техникийн болон эрүүл мэндийн мэдээллийн технологийн мэргэжилтнүүдэд зориулсан сургалтуудыг зохион байгуулах зэрэг хэд хэдэн чиглэлд хамтарч ажиллах юм.“Маренго Ази” эмнэлэг хамтын ажиллагааны эхлэл болгон нэг жилийн хугацаанд Энэтхэг улсад 15 эмч, эмнэлгийн мэргэжилтнийг тасралтгүй сургалтанд хамруулж, суралцах хугацааны сургалт, байр, хоолны зардлыг бүрэн хариуцахаар болсон. Цаашид эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг ажлын байран дээр чадавхжуулах сургалтын хөтөлбөр хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа юм байна.
Санамж бичиг байгуулж хамтран ажиллах болсонд Эрүүл мэндийн сайд С.Чинзориг талархал илэрхийлж “Засгийн газраас эрүүл мэндийн тусламж үйлчилгээг чанартай, хүртээмжтэй болгох бодлого барьж байгаа. Энэ бодлогын хүрээнд эрүүл мэндийн байгууллагуудад эмчилгээ, оношлогооны орчин үеийн шинэ технологи, арга зүйг нэвтрүүлэх, тэдгээрийг эзэмшсэн ур чадвартай боловсон хүчин бэлтгэх нь маш чухал байна. Тиймээс эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг чадавхижуулахтай холбоотой бүхий л үйл ажиллагааг дэмжиж буй бөгөөд өнөөдөр байгуулсан хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд гурван жилийн хугацаанд 200 гаруй эмч, эмнэлгийн мэргэжилтнийг Энэтхэг улсад сургахаар төлөвлөж буйд Эрүүл мэндийн сайдын хувьд баяртай байна.
Эхний ээлжинд сургах 15 эмчийг маш зөв сонгож, зайлшгүй шаардлагатай чиглэлээр сургалтад хамруулахад анхаарч ажиллахыг та бүхнээс хүсье. Сураад ирсэн эмч нарыг тогтвор суурьшилтай, үр дүнтэй ажиллуулах тал дээр яам анхаарах болно” гэв. "Меринго Ази" эмнэлгийн захирал Раажив Сингал уулзалтын үеэр Монгол Улстай хамтран эмч, эмнэлгийн мэргэжилтнийг өөрийн эмнэлэгтээ сургахаар болсондоо баяртай байгаагаа илэрхийлээд эмнэлгийнхээ талаар товч танилцуулсан. “Маренго Ази” эмнэлэг нь үйлчлүүлэгч төвтэй эрүүл мэндийн үйлчилгээг үзүүлэгч байгууллага юм. Энэтхэг улсын хэмжээгээр Дели, Гужарат, Амдабар зэрэг томоохон хотуудад таван салбар эмнэлэгтэй, хэвтүүлэн эмчлэх 1700 ортой, эмнэлгийн бүхий л төрлийн үйлчилгээг орчин үеийн эмчилгээ, оношлогооны арга технологи ашиглан иргэддээ үзүүлдэг. Эхний ээлжинд сургах монгол эмч нарыг яаралтай тусламж, эх хүүхдийн эрүүл мэнд, хавдрын судлал, зүрх судас, тархи судлал, элэг, бөөр шилжүүлэн суулгах чиглэлээр Дели, Амдабар дахь салбар эмнэлэгтээ суралцуулахаар төлөвлөж байгаа юм байна.
“Маренго Ази” эмнэлэгтэй хамтран ажиллах Эрүүл мэндийн хөгжлийн төвийн захирал Б.Нарантуяа “Засгийн газрын мөрийн хөтөлбөрт заасан эмч, эмнэлгийн мэргэжилтнийг гадаадад сургах, мэргэжил дээшлүүлэх, Монголдоо эмчилж чадахгүй байгаа өвчнийг эмчилдэг болох, оношлох шинэ технологийг нэвтрүүлэх зэрэг зорилтыг хэрэгжүүлэх хүрээнд эрүүл мэндийн салбарын гадаад хамтын ажиллагаа илүү өргөжиж байна. Дэлхий нийтэд Ковид19-ийн нөхцөл байдалтай холбоотойгоор хамтын ажиллагааны хэлбэр тодорхой хэмжээнд өөрчлөгдсөн. Өмнө нь гадаадад багаараа явж шинэ технологид суралцдаг байсан бол шинэ технологийг эх орондоо суурьшуулах, нэг дор гурав биш 10 хүнийг сургах нөхцөлөөр зочин профессорын сургалтуудыг шинээр нэвтрүүлж эхэлсэн. Өнөөдөр байгуулсан Санамж бичгийн дагуу эмч мэргэжилтнүүдийг сургах асуудлаар эрүүл мэндийн байгууллагуудад шалгуураа явуулж, санал авснаар сонгон шалгаруулалтыг нээлттэй явуулах болно” хэмээсэн юм.
| Энэтхэгийн “Маренго Ази” эхний ээлжинд 15 монгол эмчийг өөрийн зардлаар сургана |
|
“Задлаагүй захиа” уран сайхны киноны дүрүүдийг 21 аймгаар явж сонгон шалгаруулжээ
2025-12-30 15:28:51
Улаанбаатар Төмөр замын хэмжээнд 164 вагон буюу 10080 тонн АИ-92 автобензин байна
2025-12-30 10:53:47
“ДАРХАНЫ ТӨМӨРЛӨГИЙН ҮЙЛДВЭР” ХХК 2025 онд Улсын төсөвт 264.8 тэрбум төгрөгийн татварыг төвлөрүүлээд байна
2025-12-30 10:41:59
Паралимпын хороо 2025 оны шилдэгүүдээ тодрууллаа
2025-12-30 07:12:00
Монгол шагайн харвааны “Шведийн Цом-2025” тэмцээн болжээ
2025-12-30 07:05:00
ӨМГӨӨЛӨГЧ М.ХУВЦАГААН: Ээжийнхээ амийг хөнөөсөн хүүг өмгөөлж, цаазын ялаас мулталсан ч хүү хорих ангид өлсөөд, турж үхсэн
2025-12-30 07:04:02
Ц.ТУВААНЫ ТАВИУЛУУДААС ХЭД НЬ АТГ-ЫН ХААЛГА ТАТАХ ВЭ
2025-12-30 07:00:00
А.АМАР САЙДЫН АЧ ХҮҮ Ч.НЭРГҮЙ: 56 НАСАНДАА ХЭЛМЭГДЭЖ, ХАРЬ ГАЗАР АМИА АЛДСАН ӨВӨӨ МИНЬ НААДМЫН ӨГЛӨӨ ЦААЗЫН ЯЛ СОНССОН ГЭДЭГ
2025-12-30 07:00:00
З.ЧИНГҮҮН буюу YAMAKASI: BTS ХАМТЛАГИЙНХНЫГ ДАГАЖ БҮЖИГЛЭДЭГ БАЙСАН ХҮҮХЭД СОЛОНГОСЫН ТАЙЗАН ДЭЭР ХАМТ БҮЖИГЛЭЖ БАЙГААГАА МЭДРЭХ ҮНЭХЭЭР САЙХАН БАЙСАН
2025-12-30 07:00:00
С.БАЯРМАГНАЙ: БИ АМЬДРАЛДАА ХОЁР УДАА “НИССЭН” БАС БОЛООГҮЙ ЭЭ, Р.РАВЖИР СУДЛААЧТАЙ АЛМАС ХАЙСАН
2025-12-30 07:00:00
ДООРОВЫН НУТГИЙН УУЛЫН АЯЛГУУГ СОНСООД ИРЛЭЭ
2025-12-30 07:00:00
УЛСЫН АРСЛАН Б.ОРХОНБАЯР ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЦОМЫН ЭЗЭН БОЛЛОО
2025-12-29 23:40:22
УИХ-ын дарга Н.Учрал иргэдийг үнийн өсөлтөөс хамгаалахын тулд богино хугацаанд авч хэрэгжүүлэх арга хэмжээг танилцууллаа
2025-12-29 16:12:31
Г.Отгонжаргал “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-гоор шагнуулав
2025-12-29 15:10:09
Ч.Отгонбаатар Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн боллоо
2025-12-29 14:55:49
С.Мөнхзул Монгол Улсын гавьяат тамирчин болов
2025-12-29 14:31:06
Хоошорюү С.Бямбасүрэн Монгол Улсын гавьяат тамирчин цол хүртэв
2025-12-29 14:14:58
Спортын тайлбарлагч С.Шижирбат “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон” хүртлээ
2025-12-29 14:06:19
“Бишрэлт Хоромхон” клуб “U11” насны аваргын цомыг өргөв
2025-12-29 13:50:30
2025-12-29 13:39:35
"Эрдэнэс тавантолгой" ХК 268.8 мянган тонн нүүрс арилжаалжээ
2025-12-29 13:13:01
ЗУРВАС: ХЭЗЭЭ Ч БИЕЛЭЭГҮЙ АРВАНХОЁРДУГААР САРЫН АМЛАЛТ
2025-12-29 11:40:42
Б.Энх-Оргил Монгол Улсын гавьяат тамирчин цол хүртлээ
2025-12-29 11:05:41
ТАНИЛЦ: Ерөнхийлөгчийн цомын барилдаанд зодоглох бөхчүүд
2025-12-29 10:40:00
“Хүннү хотын өөрийн эх үүсвэрээр цэнэглэх 90 МВт батарей хуримтлуур” төслийн хувийн хэвшлийн түншлэгчийг сонгон шалгаруултад урьж байна
2025-12-29 10:15:36
БАХИАР ШҮД АВЧ, ФРАНЦЧУУДЫГ ГАЙХАШРУУЛЖ ЯВСАН БАГИЙН ЭМЧ Д.АРИУНБОЛДЫН АМЬДРАЛЫН ТҮҮХ
2025-12-29 08:00:00
Б.Мөнгөнзул шатрын дэлхийн аваргыг 7.0 оноотойгоор тэргүүлж явна
2025-12-29 07:05:00
"ОЮУНЛАГ ЭРГЭЛТ МЕДИА ГРУПП"-ИЙН ОНЫ ШИЛДГҮҮД ТОДОРЛОО
2025-12-29 07:00:00
ТАНИЛЦ: “ОЮУ ТОЛГОЙ”-Н АВТОРУУДЫН БЭЛ, БИЗНЕСҮҮД
2025-12-29 07:00:00
ЖҮЖИГЧИН Г.АРИУНБОЛОР: ӨӨРИЙГӨӨ ҮНЭЛДЭГ ЭМЭГТЭЙН ӨМНӨ ХЭН Ч ЁС ЗҮЙГҮЙ БАЙЖ ЧАДАХГҮЙ
2025-12-29 07:00:00
Ш.БЯМБА-ЭРДЭНЭЦЭЦЭГ: “ПҮҮЖЭЭ” БАРИМТАТ КИНОГ СЭТГЭЛ ШИМШРЭЭД ҮЗЭЖ ЧАДДАГГҮЙ, ААВ, ЭЭЖ, ЭГЧ, ДҮҮГЭЭ САНААД ХЭЦҮҮ БАЙДАГ ЮМ
2025-12-29 07:00:00
ХОТЫН ДАРГА СЭТЭРТЭЙ ҮЕ ҮЕИЙН ГАЗРЫН НАЙМААЧИД СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГҮҮДИЙН ГАЗРЫГ ХУДАЛДАЖ, ХҮҮХДҮҮДИЙН ИРЭЭДҮЙГ “БАЛЛАСАН” БАРИМТ
2025-12-29 07:00:00
МОДОН ЧАРГААР ЦЭЦЭРЛЭГТЭЭ ИРДЭГ РЭНЧИНЛХҮМБИЙН “УЛААН ХАЦАРТНУУД”
2025-12-29 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |