Боловсролын амжилтаар дэлхийд тэргүүлэгч Финланд улсын “Eduten” математикийн сургалтыг дэмжих платформыг 2022-2023 оны хичээлийн жилд амжилттай туршлаа. Туршилтад нийслэл, аймаг, сумын есөн сургуулийн 15 бүлгийн 520 сурагч хамрагдсан. Финландын экспертүүд энэ зун манай улсад ажиллаж, туршилтын үр дүнг нэгтгэн, тайлан мэдээллийг БШУЯ-нд хүлээлгэн өгсөн.
Eduten платформын туршилтын гуравдахь долоо хоногт явцын үнэлгээ хийж үзэхэд сурагчид 863 мянган бодлого бодсон байв. Долоо хоногт нэг сурагч дунджаар 423 бодлогыг зөв бодож, нэг цаг 35 минут зарцуулсан. Сурагчид долоо хоногт ордог математикийн хичээлийн зөвхөн нэг цагийг энэ платформ дээр ажиллахад зарцуулж, сургуулийн мэдээлэл зүйн кабинет болон таблет ашиглаж байсан юм.
Харин туршилтын эцсийн үр дүнгээс үзэхэд туршилтын бүлгийн суралцагчдын математикийн ур чадвар дунджаар 21.7 хувийн ахицтай байсан ба энэ нь хяналтын бүлгийн сурагчдынхаас ойролцоогоор дөрвөн хувиар илүү буюу энэ платформ суралцагчдын математикийн ур чадварын хөгжилд эерэг нөлөө үзүүлж байгаа нь ажиглагдсан.
Судалгаанд хамрагдсан:
Сурагчдын 98.5 хувь
Эцэг, эх, асран хамгаалагчдын 89.7 хувь
Багш нарын 86.6 хувь
Удирдах ажилтнуудын 90.5 хувь нь математикийн сургалтын чанарыг сайжруулахад бодит дэмжлэг болж байна гэж үзсэн. Багш, суралцагч, эцэг эх, сургуулийн удирдлагын сэтгэл ханамж маш сайн, энэхүү платформыг цаашид сургалтад ашиглах боломжтой гэж дүгнэсэн.
Энэхүү платформ нь багшийн ачааллыг бууруулахад бодитой дэмжлэг үзүүлж байсан. Тодруулбал, багш нарын 80 хувь нь, удирдах ажилтны 81 хувь нь багшийн ачааллыг бууруулж байна гэж үзсэн.
Ингээд туршилт амжилттай хэрэгжсэн учир 2023-2024 оны хичээлийн жилд улсын хэмжээнд гурав болон дөрөв дүгээр ангийн сурагчдыг энэ хөтөлбөрт бүрэн хамруулахаар шийдвэрлэж байна. Өнөөдөр энэ үйл ажиллагааг баталгаажуулж хоёр тал хамтын ажиллагааны гэрээ байгууллаа.
Энэхүү платформ нь математикийг айх айдасгүйгээр тоглоомын аргаар ойлгож авах, нэг бодлогыг олон аргаар бодож, асуудал шийдвэрлэх чадварт бие даан суралцдаг, хүүхдийг өөрөө суралцахуйн процессоо удирдах боломжтой болгохоос гадна багшийн хэрэглэгдэхүүн бэлдэх, анализ боловсруулах ажлын ачааллыг хөнгөлж, сурагчдын суралцах явцын тоон мэдээллийг шууд харуулдгаараа онцлогтой.
“Eduten” платформ нь хиймэл оюун ухаанд суурилсан байдлаар боловсруулсан 200 мянга гаруй математикийн дасгал, даалгаврын сантай. Багш нарын ажлын ачааллыг бууруулах, математикийн хичээлийн чанар, үр өгөөжийг дээшлүүлэх ач холбогдолтой ухаалаг систем юм.Уг платформ нь ЮНЕСКО-ийн хиймэл оюун ухаанаар дамжуулж боловсролыг дэмжих шилдэг туршлагыг нэвтрүүлсэн бүтээлд олгодог “Боловсролын төлөөх ICT” шагналыг 2020 онд, ЮНИСЕФ-ийн “Онцлох Edtech” шагналыг 2022 онд тус тус хүртсэн.
Дэлхийн 50 гаруй орны 1,3 сая багш, сурагч англи, япон, испани, португал, эстони, украйн, вьетнам зэрэг олон хэл дээр ашиглах боломжтой энэхүү ухаалаг системийг Монгол хэл дээр хөрвүүлж, хэрэглэх боломж ийнхүү нээгдэж байна
| ЕБС-ийн 3-4 дүгээр ангийн сурагчид математикийн сургалтыг дэмжих “Eduten” платформыг ашиглана |
|
CS 2-ын дэлхийн шилдгүүд Монголд цуглана
2026-09-02 20:59:50
М.Баасанжав алыш бөхийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-09-02 16:16:29
“Айчи-Нагояа 2026” Азийн наадмыг сурвалжлах эрхийн мандатыг гардуулан өгөв
2026-09-02 15:37:45
Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн чуулга уулзалтад очлоо
2026-09-02 15:20:15
Э.Бат-Амгалан тийболлын Азийн цомд түрүүлсэн багийг хүлээн авч уулзав
2026-09-02 15:15:22
С.Молор-Эрдэнийг 30 хоног цагдан хорих шийдвэр гаргажээ
2026-09-02 14:50:00
“KOREA WEEK” арга хэмжээнд “Имарт” оролцоно
2026-09-02 14:35:38
Голомт банк “ШИЛДЭГ БАЙГУУЛЛАГЫН ЗАСАГЛАЛТАЙ БАНК”, “ШИЛДЭГ ХАРИЛЦАГЧ ТӨВТЭЙ БАНК” шагналууд хүртлээ
2026-09-02 14:33:41
Элчин сайд Г.Уянга Сингапурын Эрүүл мэндийн сайд Онг Е Кунтай уулзжээ
2026-09-02 14:12:23
Непалын арми үерийн аюулаас 45 хоногтой ихэр нярайг аварчээ
2026-09-02 13:50:08
Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан болно
2026-09-02 13:17:15
Угаарын хийн хордлогын тохиолдлын 44 хувийг хүүхэд эзэлж байна
2026-09-02 13:10:58
Монгол-Алс Дорнодын зүүн коридорын боломж" сэдэвт илтгэл хэлэлцүүлжээ
2026-09-02 12:00:58
Монгол, Орос хоккейн спортыг хамтарч хөгжүүлэх талаар хэлэлцэв
2026-09-02 11:41:16
Монгол Улсын усан пологийн баг, анхны тоглолтоо олимпын аварга багтай хийв
2026-09-02 11:23:19
С.Молор-Эрдэнийг Тагнуулын байгууллагаас саатуулжээ
2026-09-02 09:54:06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтай уулзлаа
2026-09-02 09:53:05
Хүний эрхийн үндэсний комисс Хөвсгөл аймагт ажиллажээ
2026-09-02 09:34:04
Засгийн газар өнөөдөр хуралдахгүй
2026-09-02 09:28:00
Завхан аймагт дөрвөн магнитудын хүчтэй газар хөдлөлт бүртгэгджээ
2026-09-02 09:17:29
Ц.Раднаа гуай дэлхийн аваргаас зургаа дахь алтан медалиа хүртэв
2026-09-02 07:54:51
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “ШХАБ”-д Монгол Улсын байр суурийг илэрхийлж, үг хэллээ
2026-09-02 07:44:10
Хятад, Монголын хоёр дахь хил дамнасан төмөр замын зам тавих ажил эхэллээ
2026-09-02 07:10:00
Улсын заан Д. Анар дэлхийн нүүдэлчдийн VI наадмаас алтан медаль хүртлээ
2026-09-02 07:05:00
Консулын патент гардуулав
2026-09-02 07:00:00
2026-09-02 06:00:00
Зурхай: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин ирнэ
2026-09-02 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |