Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар 2023 оны наймдугаар сарын 21-ний өдөр Люксембург дахь Монгол Улсын Өргөмжит консул Филиппе Кахенийг хүлээн авч уулзлаа. Талууд хоёр улсын харилцааг бэхжүүлэх, худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг өргөжүүлэх хүрээнд ярилцаж, санал солилцлоо. УИХ-ын дарга Г.Занданшатар Европын Холбоо манай улстай ардчилал, хүний эрх, эрх чөлөө болон чөлөөт зах зээлийн эдийн засгийг дээдлэх үнэт зүйлсээрээ нэгддэг, Монгол Улсын гуравдагч хөрш гэдгийг онцлоод Өргөмжит консул Филиппе Кахенийг хоёр орны найрсаг харилцаа, хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж байгааг тэмдэглэсэн юм.
Цаашид хоёр талын хамтын ажиллагааг эдийн засаг, хөрөнгө оруулалтын агуулгаар баяжуулан хөгжүүлж, сэргээгдэх эрчим хүч, ногоон санхүүжилт болон нүүрстөрөгчийн зах зээлд хамтран ажиллах өргөн боломж байгааг талууд санал нэгтэй илэрхийллээ. Уулзалтад Монгол Улсаас Люксембургийн Их Гүнт Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Л.Болд болон албаны бусад хүмүүс байлцав.
| УИХ-ын дарга Г.Занданшатар Люксембург дахь Монгол Улсын Өргөмжит консул Филиппе Кахенийг хүлээн авч уулзлаа |
|
"Хүрэлбаатар хүү" 65 жилийн дараа уншигчдын гарт эргэн ирлээ
2026-10-26 00:07:30
ГОО УЛИРАЛД СААТАХ 5 ШАЛТГААН
2026-10-25 23:15:00
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |