Бахархах түүхтэй, бахдам үйлтэй нүүдэлчдийн залгамж, өвлөн уламжлагчид хуран чуулсан энэ удаагийн соёлын биет бус өвийн наадмыг Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 183 дугаар тогтоолын дагуу, 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарласантай холбогдуулан олон улсын тодотголтойгоор амжилттай зохион байгууллаа. Нүүдэлчин дэлхийн соёлын наадамд Соёлын өвийн орон зай, бүтээлч үйлдвэрлэл, уламжлал шинэчлэл, баялаг байдал, Соёлын биет бус өвийн олон төрөл зүйлийг түгээн дэлгэрүүлэх ,илэрхийлэх хэлбэр, язгуур өв соёлоо дээдэлж, зохион байгуулалттай оролцсон, таниулан сурталчлахад амжилттай оролцсон.
- БАЯНХОНГОР АЙМАГ
- БАЯН-ӨЛГИЙ АЙМАГ
- ДАРХАН -УУЛ АЙМАГ
- ДОРНОД АЙМАГ
- ТӨВ АЙМАГ шилдгээр шалгарч, цом батламж гардан авлаа.
"Тайж хайрхан”-ы бэлд ганзага дүүрэн нүүдэллэн ирсэн 21 аймаг, нийслэлийн өвлөн уламжлагчид маань тус тусын “Отог”-оо байрлуулж, аяны богцоо задалж, язгуур урлагийн гайхамшигтай тоглолтоо хуран цугларсан олонд дэлгэн сонирхуулсан, олон улсын байгууллагын төлөөлөгчид нүүдлийн соёл иргэншлийн үнэт зүйлсийг хамгаалах хамтын ажиллагааны талаар зөвлөлдсөн Монгол бахархлын өдрүүд байлаа.
Энэхүү дэлхийн соёлын наадмын хүрээнд уламжлалт соёлын ахуй орчин бүрдэж, соёлын биет бус өвийн 7 ай савын 362 өвийн төрөл зүйлтэй нэгэн дор танилцсан, хүүхэд, залуус, үзэгч хэн бүхэн эх орон, соёл, уламжлалаа дээдлэн хүндэтгэж, соёлын биет бус өвийг цаашид хамгаалах, өвлөн уламжлах, суралцах зэрэг оюуны соёлын дархлаа бий болох боломж бүрдсэн, оролцогч, үзэгч олны талархлыг хүлээсэн оюунлаг наадам болж өндөрлөлөө. Тус наадамд аймаг, нийслэлийн 1000 гаруй өвлөн уламжлагч, нүүдлийн соёл иргэншил бүхий гадаад улс орны төлөөлөл Монгол Улс, БНХАУ-ын ӨМӨЗО, Бүгд Найрамдах Унгар Улс, Бүгд Найрамдах Казахстан Улс, Бүгд Найрамдах Киргизстан Улс, Бүгд Найрамдах Солонгос Улс, ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улс, ОХУ-ын Бүгд Найрамдах Халимаг Улс, ОХУ-ын Бүгд Найрамдах Саха Улс, ОХУ-ын Бүгд Найрамдах Тува Улс, Бүгд Найрамдах Турк Улс, ЮНЕСКО болон олон улсын байгууллагын өвлөн уламжлагч, зочид төлөөлөгчид, нийтдээ 1100 гаруй нүүдэлчид хуран чуулсан.

“Нүүдэлчин” дэлхийн соёлын наадмыг давхардсан тоогоор 60 орчим мянган хүн зорин ирж, сонирхсон бөгөөд эл наадмыг санаачлан зохион байгуулж байгаа Монгол Улсын Засгийн газар, Соёлын яам,Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, Урлагийн газарт оролцогч, олон нийт наадмын үр дүн, ач холбогдол өндөр байгаа талаар сэтгэгдэл, талархлаа илэрхийлсээр байна.“Нүүдэлчин” дэлхийн соёлын наадамд нүүдлийн ахуйн уламжлал соёлтой улс орнуудыг урьж оролцуулснаар Монгол Улсыг хөгжүүлэх урт, дунд, богино хугацааны бодлогод туссан зорилт, арга хэмжээний хэрэгжилтийг хангаж, Монгол орны болон нүүдлийн ахуй, соёлын онцлогийг дэлхий дахинд эергээр сурталчлан таниулах өвөрмөц өнгө төрх, хэлбэр агуулга бүхий олон улсад өрсөлдөхүйц соёлын арга хэмжээ бий болох, Монгол Улсыг зорин ирэх жуулчдын урсгалыг жилээс жилд нэмэгдүүлэхэд ихээхэн хувь нэмэр оруулна гэж зохион байгуулагчид үзэж байна.Мөн хүн байгаль хоорондын харилцан шүтэлцээнээс бүрэлдэн тогтсон нүүдлийн ахуй амьдралын хэв маяг, түүнийг даган бий болсон соёлын биет бус өвийг дэлхий дахинд таниулах, түгээн дэлгэрүүлэх, сонирхогч талуудын хүрээг өргөжүүлэх, нүүдлийн соёл иргэншил бүхий орнуудын соёлын хамтын ажиллагааг хөгжүүлэх, соёл хоорондын харилцан ойлголцлыг нэмэгдүүлэх, нүүдлийн соёл, соёлын өвийн өвөрмөц байдлыг сурталчлах, соёлын бүтээлч үйлдвэрлэл, соёлын аялал жуулчлалыг хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой юм.
Аймаг нийслэлийн отгоор зочилж, оролцогч улс орон, байгууллагуудын хүрээ, өргөө соёлын өвийн өртөөгөөр аялан “Монгол түмний их цэнгэл наадаан” хүндэтгэлийн тоглолт, шилдэг өвлөн уламжлагчдын зан үйлийн үзүүлбэр, гала тоглолт тэргүүтэй өвөрмөц тансаг урлагийн тоглолт үзэж , Их насны морьдын уралдаан, 64 бөхийн барилдаан, сур харваа зэрэг үндэсний спортын 15 төрлийн уралдаан, тэмцээнийг сонирхон, соёлын бүтээлч үйлдвэрлэл эрхлэгч 200 орчим аж ахуйн нэгжийн үзэсгэлэн худалдаа, орон орны есөн үндэстний уламжлалт хоол хүнс, идээ ундааны үзэсгэлэн худалдаа зэрэг 30 гаруй хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулагдсан 700 гаруй сонин содон, шилдэг, онцлог тоглолт, үзүүлбэр, арга хэмжээг үзэгч олондоо дэлгэн толилуулсан өргөн дэлгэр наадам болж өндөрлөлөө
| Нүүдэлчин дэлхийн соёлын наадмын шилдгүүд тодорлоо |
|
“Задлаагүй захиа” уран сайхны киноны дүрүүдийг 21 аймгаар явж сонгон шалгаруулжээ
2025-12-30 15:28:51
Улаанбаатар Төмөр замын хэмжээнд 164 вагон буюу 10080 тонн АИ-92 автобензин байна
2025-12-30 10:53:47
“ДАРХАНЫ ТӨМӨРЛӨГИЙН ҮЙЛДВЭР” ХХК 2025 онд Улсын төсөвт 264.8 тэрбум төгрөгийн татварыг төвлөрүүлээд байна
2025-12-30 10:41:59
Паралимпын хороо 2025 оны шилдэгүүдээ тодрууллаа
2025-12-30 07:12:00
Монгол шагайн харвааны “Шведийн Цом-2025” тэмцээн болжээ
2025-12-30 07:05:00
ӨМГӨӨЛӨГЧ М.ХУВЦАГААН: Ээжийнхээ амийг хөнөөсөн хүүг өмгөөлж, цаазын ялаас мулталсан ч хүү хорих ангид өлсөөд, турж үхсэн
2025-12-30 07:04:02
Ц.ТУВААНЫ ТАВИУЛУУДААС ХЭД НЬ АТГ-ЫН ХААЛГА ТАТАХ ВЭ
2025-12-30 07:00:00
А.АМАР САЙДЫН АЧ ХҮҮ Ч.НЭРГҮЙ: 56 НАСАНДАА ХЭЛМЭГДЭЖ, ХАРЬ ГАЗАР АМИА АЛДСАН ӨВӨӨ МИНЬ НААДМЫН ӨГЛӨӨ ЦААЗЫН ЯЛ СОНССОН ГЭДЭГ
2025-12-30 07:00:00
З.ЧИНГҮҮН буюу YAMAKASI: BTS ХАМТЛАГИЙНХНЫГ ДАГАЖ БҮЖИГЛЭДЭГ БАЙСАН ХҮҮХЭД СОЛОНГОСЫН ТАЙЗАН ДЭЭР ХАМТ БҮЖИГЛЭЖ БАЙГААГАА МЭДРЭХ ҮНЭХЭЭР САЙХАН БАЙСАН
2025-12-30 07:00:00
С.БАЯРМАГНАЙ: БИ АМЬДРАЛДАА ХОЁР УДАА “НИССЭН” БАС БОЛООГҮЙ ЭЭ, Р.РАВЖИР СУДЛААЧТАЙ АЛМАС ХАЙСАН
2025-12-30 07:00:00
ДООРОВЫН НУТГИЙН УУЛЫН АЯЛГУУГ СОНСООД ИРЛЭЭ
2025-12-30 07:00:00
УЛСЫН АРСЛАН Б.ОРХОНБАЯР ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЦОМЫН ЭЗЭН БОЛЛОО
2025-12-29 23:40:22
УИХ-ын дарга Н.Учрал иргэдийг үнийн өсөлтөөс хамгаалахын тулд богино хугацаанд авч хэрэгжүүлэх арга хэмжээг танилцууллаа
2025-12-29 16:12:31
Г.Отгонжаргал “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-гоор шагнуулав
2025-12-29 15:10:09
Ч.Отгонбаатар Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн боллоо
2025-12-29 14:55:49
С.Мөнхзул Монгол Улсын гавьяат тамирчин болов
2025-12-29 14:31:06
Хоошорюү С.Бямбасүрэн Монгол Улсын гавьяат тамирчин цол хүртэв
2025-12-29 14:14:58
Спортын тайлбарлагч С.Шижирбат “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон” хүртлээ
2025-12-29 14:06:19
“Бишрэлт Хоромхон” клуб “U11” насны аваргын цомыг өргөв
2025-12-29 13:50:30
2025-12-29 13:39:35
"Эрдэнэс тавантолгой" ХК 268.8 мянган тонн нүүрс арилжаалжээ
2025-12-29 13:13:01
ЗУРВАС: ХЭЗЭЭ Ч БИЕЛЭЭГҮЙ АРВАНХОЁРДУГААР САРЫН АМЛАЛТ
2025-12-29 11:40:42
Б.Энх-Оргил Монгол Улсын гавьяат тамирчин цол хүртлээ
2025-12-29 11:05:41
ТАНИЛЦ: Ерөнхийлөгчийн цомын барилдаанд зодоглох бөхчүүд
2025-12-29 10:40:00
“Хүннү хотын өөрийн эх үүсвэрээр цэнэглэх 90 МВт батарей хуримтлуур” төслийн хувийн хэвшлийн түншлэгчийг сонгон шалгаруултад урьж байна
2025-12-29 10:15:36
БАХИАР ШҮД АВЧ, ФРАНЦЧУУДЫГ ГАЙХАШРУУЛЖ ЯВСАН БАГИЙН ЭМЧ Д.АРИУНБОЛДЫН АМЬДРАЛЫН ТҮҮХ
2025-12-29 08:00:00
Б.Мөнгөнзул шатрын дэлхийн аваргыг 7.0 оноотойгоор тэргүүлж явна
2025-12-29 07:05:00
"ОЮУНЛАГ ЭРГЭЛТ МЕДИА ГРУПП"-ИЙН ОНЫ ШИЛДГҮҮД ТОДОРЛОО
2025-12-29 07:00:00
ТАНИЛЦ: “ОЮУ ТОЛГОЙ”-Н АВТОРУУДЫН БЭЛ, БИЗНЕСҮҮД
2025-12-29 07:00:00
ЖҮЖИГЧИН Г.АРИУНБОЛОР: ӨӨРИЙГӨӨ ҮНЭЛДЭГ ЭМЭГТЭЙН ӨМНӨ ХЭН Ч ЁС ЗҮЙГҮЙ БАЙЖ ЧАДАХГҮЙ
2025-12-29 07:00:00
Ш.БЯМБА-ЭРДЭНЭЦЭЦЭГ: “ПҮҮЖЭЭ” БАРИМТАТ КИНОГ СЭТГЭЛ ШИМШРЭЭД ҮЗЭЖ ЧАДДАГГҮЙ, ААВ, ЭЭЖ, ЭГЧ, ДҮҮГЭЭ САНААД ХЭЦҮҮ БАЙДАГ ЮМ
2025-12-29 07:00:00
ХОТЫН ДАРГА СЭТЭРТЭЙ ҮЕ ҮЕИЙН ГАЗРЫН НАЙМААЧИД СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГҮҮДИЙН ГАЗРЫГ ХУДАЛДАЖ, ХҮҮХДҮҮДИЙН ИРЭЭДҮЙГ “БАЛЛАСАН” БАРИМТ
2025-12-29 07:00:00
МОДОН ЧАРГААР ЦЭЦЭРЛЭГТЭЭ ИРДЭГ РЭНЧИНЛХҮМБИЙН “УЛААН ХАЦАРТНУУД”
2025-12-29 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |