Хотын дарга Д.Сумъяабазар ажлаа авснаас хойш хэрэгжүүлсэн Гурван суурьт хөтөлбөр буюу Эрх зүй, Эдийн засаг, Эрүүл засаглалын хөтөлбөр болон цаашид хийж хэрэгжүүлэх ажлын талаар Улаанбаатар хотоос сонгогдсон УИХ-ын гишүүдэд танилцуулж байна. Энэ үеэр түгжрэлийг бууруулахад авах арга хэмжээний талаар ярилаа.
Тэрбээр “Төрийн үйлчилгээ, амралт чөлөөт цагаа өнгөрүүлэх газар, сургуулиудын дийлэнх хувь нь Сүхбаатар дүүрэгт үйл ажиллагаагаа явуулж байна. Гурван эгнээ байгаа замыг сайжруулж, хоёр эгнээтэй зам дээр нэг эгнээ нэмж 13.3 километр замыг 16.4 тэрбум төгрөгөөр холбож өгснөөр зорчих хөдөлгөөн сайжран. Ачаалал нь нэмэгдсэн сургуулиуд замын түгжрэлийн шалтгаан болж байна. Шархад, Улиастай, Сэлбэ зэрэг дэд төвүүд бий. Энэ дэд төвүүдэд суурилсан их, дээд сургуулиудыг гаргах бодлогыг хиймээр байна. Их сургуулиудыг Дархан, Багануур зэрэг хөдөө орон нутагт шилжүүлнэ гэж олон жил ярьсан. Одоо бол Улаанбаатар хотдоо, ШУТИС-ийг Шархад руу, АШУҮИС-ийг Амгалан руу, СУИС-ийг Сэлбэ рүү, Худалдааны сургуулийн Баянхошуу руу, МУБИС-ийг Ханын материал руу зэргээр их, дээд сургуулиудаа хэдэн тийш нь гаргах нь төвийн дүүргийн төвлөрлийг сааруулж, шилжиж очсон газарт нь үйлчилгээний орчин бий болно. Богино хугацаанд хийгдэх шинэчлэлтийн ажил болно” гэв.
| Д.СУМЪЯАБАЗАР: СУИС-ийг Сэлбэ рүү, МУБИС-ийг Ханын материал руу гаргаж чадвал түгжрэлийг бууруулж чадна |
|
"Хүрэлбаатар хүү" 65 жилийн дараа уншигчдын гарт эргэн ирлээ
2026-10-26 00:07:30
ГОО УЛИРАЛД СААТАХ 5 ШАЛТГААН
2026-10-25 23:15:00
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |