Хотын дарга Д.Сумъяабазар ажлаа авснаас хойш хэрэгжүүлсэн Гурван суурьт хөтөлбөр буюу Эрх зүй, Эдийн засаг, Эрүүл засаглалын хөтөлбөр болон цаашид хийж хэрэгжүүлэх ажлын талаар Улаанбаатар хотоос сонгогдсон УИХ-ын гишүүдэд танилцуулж байна.
Тэрбээр “Төсвийн бус хөрөнгө оруулалтын сантай болно гэдгийг онцгой анхаарч байна. Төсвийн хөрөнгө оруулалтаар хотын эдийн засаг цаашид явж байгаа. Тэгэхээр эдийн засаг, амьдрал орчны чанарт өнөөгийн нөхцөл байдал аюулын түвшинд байгаа. Цахим хөгжлийн яамтай хамтраад Улаанбаатар хотод цахим шилжилтийг богино хугацаанд хэрэгжүүлсний үр дүнд харьцангуй ахицтай байгаа. Хот маш олон салбарт үйл ажиллагаа явуулдаг. 48 мянган төрийн албан хаагч ажилладаг, 123 харьяа байгууллагатай нэг зүгт харж ажиллана гэдэг амаргүй. Тиймээс хотын индексжүүлж ажиллах хэрэгтэй. Нийслэлийн төсөв, орлогын их үүсвэрийн 92 хувийг татвар бүрдүүлж байна. Хүн амын орлогын албан татвар гэдэг 65 хувийг нь эзэлдэг. Төрийн албан хаагчдын цалинг нэмж байж хүн амын орлогын албан татварын бааз нэмэгдэнэ. Тэхээр татварын бодлогоор буюу татвар нэмэх байдлаар хотын хөгжлийг цааш явуулна. Үлдсэн хувийг татварын бус орлого буюу торгууль юм. Торгууль эсвэл татвараа нэмэх байдлаар хотын төсвийг бүрдүүлэх ядмаг схемээс манай эдийн засаг явж байна. Энийг цааш нь арай өөр аргаар үзүүлэх ёстой гэж бодож байна.
Өнгөрсөн хугацаанд ерөнхий боловсролын сургуулийн суудлын тоог 5300, цэцэрлэгийн орыг 3605 болгож нэмэгдүүлсэн. Дөрвөн сургууль, 14 цэцэрлэг, долоон бага сургууль, 11 уламжлалт цомцог гэрийг барьсан. Нийт 1225 автобусны парк шинэчлэлтийг хийнэ. 2021 оноос хойш 415 автобус орж ирсэн. Үлдсэн автобусыг арванхоёрдугаар сард багтааж хийнэ. Ингэснээр Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар анх удаа нийтийн тээврийн парк шинэчлэлийг хийж байна. 2040 он хүртэл нийт 141.7 их наяд төгрөг буюу 40.3 тэрбум төгрөгийн санхүүжилтийн эх үүсвэр Улаанбаатар хүртээмжтэй, жигд байдлаар орчин үеийн хот болоход хэрэгтэй. Хотын СӨХ-ын төлөөлтэй уулзахад орон сууц дотроо бие засдаг, унтдаг, хог хаягдлаа хаядаг талаар дурдсан. Тийм учраас нийтээр хотын соёлыг түрээх ажлын хийх хэрэгтэй байгаа. Дэлхийн хотуудын хөгжлийн индексээр нь дүгнэдэг. Улаанбаатар хотын хувьд 0.464 дээр байна. 0.600 дээр очиж байж үзүүлэлт нь дунд үнэлгээ дээр очно. Гэтэл манайх одоогийн байдлаар муугийн муу үнэлгээ дээр байна.
Өнгөрсөн хоёрдугаар сараас эхэлж хийсэн судалгаан дээр үндэслэхэд 50 дээш насны иргэд тэтгэвэр, тэтгэмжид санаа зовж байгаа нь харагдаж байна. 35-49 насны амьдрал нь тогтворжсон иргэд тогтмол ажлын байр, агаарын бохирдолтой хамаатай төрийн бодлогод анхаарч байна. 25-35 насны иргэд амьдрах орон сууц, бизнес эрхлэх боломжид анхаарч байна. 18-24 насны иргэд чанартай бөгөөд хямд боловсролын хүсэж байна.” гэв.
| Д.СУМЪЯАБАЗАР: Улаанбаатар хотыг орчин үеийн хот болгоход 141.7 их наяд төгрөг шаардлагатай |
|
CS 2-ын дэлхийн шилдгүүд Монголд цуглана
2026-09-02 20:59:50
М.Баасанжав алыш бөхийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-09-02 16:16:29
“Айчи-Нагояа 2026” Азийн наадмыг сурвалжлах эрхийн мандатыг гардуулан өгөв
2026-09-02 15:37:45
Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн чуулга уулзалтад очлоо
2026-09-02 15:20:15
Э.Бат-Амгалан тийболлын Азийн цомд түрүүлсэн багийг хүлээн авч уулзав
2026-09-02 15:15:22
С.Молор-Эрдэнийг 30 хоног цагдан хорих шийдвэр гаргажээ
2026-09-02 14:50:00
“KOREA WEEK” арга хэмжээнд “Имарт” оролцоно
2026-09-02 14:35:38
Голомт банк “ШИЛДЭГ БАЙГУУЛЛАГЫН ЗАСАГЛАЛТАЙ БАНК”, “ШИЛДЭГ ХАРИЛЦАГЧ ТӨВТЭЙ БАНК” шагналууд хүртлээ
2026-09-02 14:33:41
Элчин сайд Г.Уянга Сингапурын Эрүүл мэндийн сайд Онг Е Кунтай уулзжээ
2026-09-02 14:12:23
Непалын арми үерийн аюулаас 45 хоногтой ихэр нярайг аварчээ
2026-09-02 13:50:08
Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан болно
2026-09-02 13:17:15
Угаарын хийн хордлогын тохиолдлын 44 хувийг хүүхэд эзэлж байна
2026-09-02 13:10:58
Монгол-Алс Дорнодын зүүн коридорын боломж" сэдэвт илтгэл хэлэлцүүлжээ
2026-09-02 12:00:58
Монгол, Орос хоккейн спортыг хамтарч хөгжүүлэх талаар хэлэлцэв
2026-09-02 11:41:16
Монгол Улсын усан пологийн баг, анхны тоглолтоо олимпын аварга багтай хийв
2026-09-02 11:23:19
С.Молор-Эрдэнийг Тагнуулын байгууллагаас саатуулжээ
2026-09-02 09:54:06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтай уулзлаа
2026-09-02 09:53:05
Хүний эрхийн үндэсний комисс Хөвсгөл аймагт ажиллажээ
2026-09-02 09:34:04
Засгийн газар өнөөдөр хуралдахгүй
2026-09-02 09:28:00
Завхан аймагт дөрвөн магнитудын хүчтэй газар хөдлөлт бүртгэгджээ
2026-09-02 09:17:29
Ц.Раднаа гуай дэлхийн аваргаас зургаа дахь алтан медалиа хүртэв
2026-09-02 07:54:51
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “ШХАБ”-д Монгол Улсын байр суурийг илэрхийлж, үг хэллээ
2026-09-02 07:44:10
Хятад, Монголын хоёр дахь хил дамнасан төмөр замын зам тавих ажил эхэллээ
2026-09-02 07:10:00
Улсын заан Д. Анар дэлхийн нүүдэлчдийн VI наадмаас алтан медаль хүртлээ
2026-09-02 07:05:00
Консулын патент гардуулав
2026-09-02 07:00:00
2026-09-02 06:00:00
Зурхай: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин ирнэ
2026-09-02 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |