“Монгол-Хятадын 4 дэх экспо” зохион байгуулах хэвлэлийн бага хурлыг Бүгд Найрамдах Хятад улсын Худалдааны яам бээжин хотноо зохион байгууллаа.
Энэ оны наймдугаар сарын 18-ны өдөр зохион байгуулагдсан тус хэвлэлийн бага хурлаар “4 дэх удаагийн Монгол-Хятадын экспо”-г зохион байгуулах гэж буй талаар албан ёсоор зарлан мэдээлэл өглөө. Хэвлэлийн бага хуралд Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд М.Ганхүлэг, Хятад улсын Худалдааны яамны дэд сайд Ли Фэй, ӨМӨЗО-ы дэд тэргүүлэгч Ян Жин нар оролцож, “Монгол-Хятадын 4 дэх экспо”-гийн бэлтгэл ажлын талаар танилцуулж, сэтгүүлчдийн асуултад хариулав.
“Монгол Улсын Засгийн газар энэхүү экспод өндөр ач холбогдол өгч байгаа бөгөөд өмнөх гурван удаагийн экспо ч амжилттай зохион байгуулагдсаныг дурдаад сүүлийн жилүүдэд Монгол Улс болон Хятад улс, ялангуяа Монгол Улс, ӨМӨЗО-ы эдийн засаг, худалдаа, соёл, иргэдийн солилцоо зэрэг олон салбарын хүрээнд хамтын ажиллагааг ахиулахад ихээхэн амжилт гаргасан гэдгийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд М.Ганхүлэг онцолж байлаа.
Мөн Монгол Улсын Засгийн газрын зүгээс авч хэрэгжүүлж буй арга хэмжээ болон хөрөнгө оруулалтыг татах зорилгоор өргөн баригдсан шинэ хуулийн төсөл, Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар хэрэгжүүлж буй “Хүнсний аюулгүй байдал, “Тэр бум мод” үндэсний хөдөлгөөн, аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлээр “Монголд зочлох жил” зэрэг өргөн хүрээний асуудлаар олон нийтэд мэдээлэл өгөв.

Хятад улсын Худалдааны яамны дэд сайд Ли Фэй “Сүүлийн жилүүдэд хоёр талын эдийн засаг, худалдааны хамтын ажиллагаа бодит үр дүнд хүрч, иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа тасралтгүй гүнзгийрсээр байна. Энэ нь нэгд, хоёр талын худалдааны цар хүрээ улам өргөжиж байгаа; хоёрт, худалдааны бүтэц өдрөөс өдөрт сайжирч байгаа; гуравт, Хятад улсаас Монгол Улсад оруулах хөрөнгө оруулалт нэмэгдэж байгаа; дөрөвт, эдийн засаг, технологийн хамтын ажиллагаа гүнзгийрсээр байгаагаар илэрхийлэгдэж буйг” цохон тэмдэглээд, “Худалдааны яамны нэрийн өмнөөс гадаад, дотоодын төлөөллийг энэ удаагийн Монгол-Хятадын экспод оролцохыг чин сэтгэлээсээ урьж байна. Бид бүх талуудтай нягт хамтран ажиллаж, энэхүү экспог хамтран зохион байгуулж, бүс нутгийн хамтын ажиллагааг хөгжүүлэхийн тулд бүх талаар хамтран ажиллана” гэдгээ хэллээ.
ӨМӨЗО-ы дэд тэргүүлэгч Ян Жин хэвлэлийн бага хурлын үеэр “Энэ удаагийн экспо нь "Хөгжлийн шинэ боломжуудыг нээн хуваалцаж, шинэ хэв маягийг бий болгох нь" гэсэн уриан дор зохион байгуулагдаж байгаа ба найрсаг, чин сэтгэл, харилцан ашигтай, хамтдаа хожих зарчмыг баримталж, эдийн засаг, худалдааны үндэсний эдийн засаг, худалдааны үзэсгэлэнгийн нээлтийн ёслолыг зохион байгуулахаар төлөвлөж байна. Яармаг, хурал, форум, үзэсгэлэн, соёлын солилцоо зэрэг таван том салбарын цуврал арга хэмжээг зохион байгуулж, хоёр улсын болон дэлхийн улс орнуудтай бодит хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, улс орнуудын эдийн засгийн хөгжил, хамтын ажиллагаанд тус дөхөм үзүүлэх болно” гэж хэллээ.
| “Монгол-Хятадын 4 дэх экспо” зохион байгуулах хэвлэлийн бага хурал бээжин хотноо боллоо |
|
CS 2-ын дэлхийн шилдгүүд Монголд цуглана
2026-09-02 20:59:50
М.Баасанжав алыш бөхийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-09-02 16:16:29
“Айчи-Нагояа 2026” Азийн наадмыг сурвалжлах эрхийн мандатыг гардуулан өгөв
2026-09-02 15:37:45
Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн чуулга уулзалтад очлоо
2026-09-02 15:20:15
Э.Бат-Амгалан тийболлын Азийн цомд түрүүлсэн багийг хүлээн авч уулзав
2026-09-02 15:15:22
С.Молор-Эрдэнийг 30 хоног цагдан хорих шийдвэр гаргажээ
2026-09-02 14:50:00
“KOREA WEEK” арга хэмжээнд “Имарт” оролцоно
2026-09-02 14:35:38
Голомт банк “ШИЛДЭГ БАЙГУУЛЛАГЫН ЗАСАГЛАЛТАЙ БАНК”, “ШИЛДЭГ ХАРИЛЦАГЧ ТӨВТЭЙ БАНК” шагналууд хүртлээ
2026-09-02 14:33:41
Элчин сайд Г.Уянга Сингапурын Эрүүл мэндийн сайд Онг Е Кунтай уулзжээ
2026-09-02 14:12:23
Непалын арми үерийн аюулаас 45 хоногтой ихэр нярайг аварчээ
2026-09-02 13:50:08
Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан болно
2026-09-02 13:17:15
Угаарын хийн хордлогын тохиолдлын 44 хувийг хүүхэд эзэлж байна
2026-09-02 13:10:58
Монгол-Алс Дорнодын зүүн коридорын боломж" сэдэвт илтгэл хэлэлцүүлжээ
2026-09-02 12:00:58
Монгол, Орос хоккейн спортыг хамтарч хөгжүүлэх талаар хэлэлцэв
2026-09-02 11:41:16
Монгол Улсын усан пологийн баг, анхны тоглолтоо олимпын аварга багтай хийв
2026-09-02 11:23:19
С.Молор-Эрдэнийг Тагнуулын байгууллагаас саатуулжээ
2026-09-02 09:54:06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтай уулзлаа
2026-09-02 09:53:05
Хүний эрхийн үндэсний комисс Хөвсгөл аймагт ажиллажээ
2026-09-02 09:34:04
Засгийн газар өнөөдөр хуралдахгүй
2026-09-02 09:28:00
Завхан аймагт дөрвөн магнитудын хүчтэй газар хөдлөлт бүртгэгджээ
2026-09-02 09:17:29
Ц.Раднаа гуай дэлхийн аваргаас зургаа дахь алтан медалиа хүртэв
2026-09-02 07:54:51
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “ШХАБ”-д Монгол Улсын байр суурийг илэрхийлж, үг хэллээ
2026-09-02 07:44:10
Хятад, Монголын хоёр дахь хил дамнасан төмөр замын зам тавих ажил эхэллээ
2026-09-02 07:10:00
Улсын заан Д. Анар дэлхийн нүүдэлчдийн VI наадмаас алтан медаль хүртлээ
2026-09-02 07:05:00
Консулын патент гардуулав
2026-09-02 07:00:00
2026-09-02 06:00:00
Зурхай: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин ирнэ
2026-09-02 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |