Эрүүл мэндийн ерөнхий газраас орон нутгийн эрүүл мэндийн байгууллагынхныг чадавхжуулах, мэргэжил арга зүйгээр хангах сургалтыг бүсчлэн зохион байгуулж байна. Сургалтын эхнийхийг Өвөрхангай аймгийн төв Арвайхээрт энэ сарын 10-11-нд зохион байгуулж баруун бүсийн найман аймгийн эрүүл мэндийн даатгалын ажилтнууд, аймгуудын Нэгдсэн эмнэлэг, Бүсийн оношлогоо эмчилгээний төв, сумдын Эрүүл мэндийн төвийн эмч мэргэжилтэн 90 гаруй хүнийг хамруулсан бол өчигдөр /2023-08-16/-өөс Төвийн бүсийн сургалт Орхон аймагт эхэллээ.
НҮБ-ын Хүүхдийн сангийн дэмжлэгээр орон нутагт зохион байгуулж буй сургалтаар ЭМДҮЗ-ийн 2023 оны зургадугаар сарын ээлжит хуралдаанаар шинэчлэн баталсан Эрүүл мэндийн даатгалын сангаас олгох санхүүжилтийн тогтолцоогоор орсон өөрчлөлтүүдийн талаар тодорхой мэдээллийг өгч буй юм.
Энэ удаагийн шинэчлэлд алслагдсан сум тосгоны эрүүл мэндийн байгууллагууд болон орон нутагт үзүүлэх тусламж, үйлчилгээний тарифыг нэмэгдүүлсэн. Тухайлбал, Эрүүл мэндийн даатгалын сангаас олгож буй тусламж, үйлчилгээний төлбөрийн хэмжээнд бүсчлэлийн коэффициентыг (Баруун бүс-1,15, Хангайн бүс-1,1, Төвийн бүс-1,05, Зүүн бүс-1,05, Улаанбаатар-1) тохируулж өгсөн юм. Ингэснээр баруун бүсэд байршиж буй эрүүл мэндийн байгууллагууд нь Улаанбаатар хотод байршиж буй эмнэлгүүдээс 15 хувиар илүү тарифаар Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлнэ гэсэн үг юм. Иргэн оршин байгаа газраа санхүүгийн ямар нэгэн эрсдэлд оролгүйгээр шаардлагатай тусламж, үйлчилгээг авах боломжийг бүрдүүлж орон нутгийн эрүүл мэндийн байгууллагыг чадавхижуулахад анхаарч буй юм.
ЭМДЕГ-аас зохион байгуулж буй шинэчилсэн тогтоол журмыг танилцуулах мэргэжил аргазүйн зөвлөгөө өгөх сургалтыг олон улсын жишгийн дагуу онол, практик хослуулан тулгамдаж буй асуудлыг хөндөн ярилцаж, багт хуваагдан бодит кэйс дээр ажиллаж, ойлголтын зөрүүг арилгах зэргээр үр дүнтэй арга ашиглан зохион байгуулж бйагаагаас гадна ЭМДEГ-ын дарга Л.Бямбасүрэн болон тус газрын холбогдох албаныхан, ДЭМБ-ын зөвлөх зэрэг өргөн бүрэлдэхүүнтэй баг явуулж байгаа тул орон нутгийнхан өөрсдийн үйл ажиллагаанд шаардлагатай олон сэдвээр мэдээлэл сонсож, зарим асуудлаа газар дээр нь шийдүүлэх боломж бүрдэж байна.
| ЭМДЕГ: Орон нутгийн эрүүл мэндийн байгууллагуудыг чадавхжуулах сургалт үргэлжилж байна |
|
CS 2-ын дэлхийн шилдгүүд Монголд цуглана
2026-09-02 20:59:50
М.Баасанжав алыш бөхийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-09-02 16:16:29
“Айчи-Нагояа 2026” Азийн наадмыг сурвалжлах эрхийн мандатыг гардуулан өгөв
2026-09-02 15:37:45
Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн чуулга уулзалтад очлоо
2026-09-02 15:20:15
Э.Бат-Амгалан тийболлын Азийн цомд түрүүлсэн багийг хүлээн авч уулзав
2026-09-02 15:15:22
С.Молор-Эрдэнийг 30 хоног цагдан хорих шийдвэр гаргажээ
2026-09-02 14:50:00
“KOREA WEEK” арга хэмжээнд “Имарт” оролцоно
2026-09-02 14:35:38
Голомт банк “ШИЛДЭГ БАЙГУУЛЛАГЫН ЗАСАГЛАЛТАЙ БАНК”, “ШИЛДЭГ ХАРИЛЦАГЧ ТӨВТЭЙ БАНК” шагналууд хүртлээ
2026-09-02 14:33:41
Элчин сайд Г.Уянга Сингапурын Эрүүл мэндийн сайд Онг Е Кунтай уулзжээ
2026-09-02 14:12:23
Непалын арми үерийн аюулаас 45 хоногтой ихэр нярайг аварчээ
2026-09-02 13:50:08
Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан болно
2026-09-02 13:17:15
Угаарын хийн хордлогын тохиолдлын 44 хувийг хүүхэд эзэлж байна
2026-09-02 13:10:58
Монгол-Алс Дорнодын зүүн коридорын боломж" сэдэвт илтгэл хэлэлцүүлжээ
2026-09-02 12:00:58
Монгол, Орос хоккейн спортыг хамтарч хөгжүүлэх талаар хэлэлцэв
2026-09-02 11:41:16
Монгол Улсын усан пологийн баг, анхны тоглолтоо олимпын аварга багтай хийв
2026-09-02 11:23:19
С.Молор-Эрдэнийг Тагнуулын байгууллагаас саатуулжээ
2026-09-02 09:54:06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтай уулзлаа
2026-09-02 09:53:05
Хүний эрхийн үндэсний комисс Хөвсгөл аймагт ажиллажээ
2026-09-02 09:34:04
Засгийн газар өнөөдөр хуралдахгүй
2026-09-02 09:28:00
Завхан аймагт дөрвөн магнитудын хүчтэй газар хөдлөлт бүртгэгджээ
2026-09-02 09:17:29
Ц.Раднаа гуай дэлхийн аваргаас зургаа дахь алтан медалиа хүртэв
2026-09-02 07:54:51
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “ШХАБ”-д Монгол Улсын байр суурийг илэрхийлж, үг хэллээ
2026-09-02 07:44:10
Хятад, Монголын хоёр дахь хил дамнасан төмөр замын зам тавих ажил эхэллээ
2026-09-02 07:10:00
Улсын заан Д. Анар дэлхийн нүүдэлчдийн VI наадмаас алтан медаль хүртлээ
2026-09-02 07:05:00
Консулын патент гардуулав
2026-09-02 07:00:00
2026-09-02 06:00:00
Зурхай: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин ирнэ
2026-09-02 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |