Нийслэлийн Засаг дарга Улаанбаатар хотод барьж буй барилга байгууламж болон дэд бүтцийн барилгажилтын ажлын явцад хяналт тавьж, гарч болзошгүй аюул, ослоос урьдчилан сэргийлэх, орчны аюулгүй байдалд стандарт, норм дүрмийг хэрэгжүүлэх тухай захирамж гаргасан.
Мөн тэрбээр барилгын суурийн зориулалтаар зөвшөөрөлгүй ухсан нүхийг булах, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлж, ногоон байгууламж болгоход анхаарч ажиллахыг холбогдох албаныханд үүрэг болгосон юм. Эл захирамжийн дагуу Хотын стандарт, хяналтын газраас төвийн зургаан дүүрэгт барилгын суурь ухаж, удаан хугацаанд орхигдуулсан 91 байршилд шалгалт хийжээ. Тус шалгалтын урьдчилсан бүртгэлээр архитектур төлөвлөлтийн даалгавартай 87, архитектур төлөвлөлтийн даалгаваргүй дөрөв, барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ олгогдоогүй 56, зөвшөөрөлтэй дөрөв, зөвшөөрлийн хугацаа дууссан 31, мөн тухайн байршил дээрээ ирээгүй, зөвшөөрөлтэй ч үйл ажиллагаа нь зогссон, суурийн байгууламжийн цутгалттай ч дутуу орхисон зэрэг зөрчлүүд илрэв. Иймд нийслэлийн нутгийн захиргааны бусад байгууллагууд чиг үүргийн дагуу арга хэмжээ авахаар Ажлын хэсгийн дүгнэлт боловсруулжээ.
Нийслэлийн өнгө төрх болоод оршин суугч, иргэдийн эрүүл аюулгүй амьдрах орчинд сөргөөр нөлөөлж буй байршлуудад стандарт норм дүрмийг мөрдүүлэх, ухсан нүхийг булуулан, орчны аюулгүй байдлыг хангуулж, тохижилт хийх ажлыг эрчимтэй хэрэгжүүлэн ажиллах аж.
| Нийслэлийн өнгө төрхөд сөргөөр нөлөөл, барилгын суурь зөвшөөрөлгүй ухсан 91 байршлыг тохижуулна |
|
"Хүрэлбаатар хүү" 65 жилийн дараа уншигчдын гарт эргэн ирлээ
2026-10-26 00:07:30
ГОО УЛИРАЛД СААТАХ 5 ШАЛТГААН
2026-10-25 23:15:00
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |