• Өнөөдөр 2025-04-30

“Улаанбаатар хотын цэвэр агаар нэмэлт санхүүжилтийн төсөл”-өөр дөрвөн цэцэрлэг, гурван сургуулийг дулаалж байна

2023-08-17,   505

“Улаанбаатар хотын цэвэр агаар нэмэлт санхүүжилтийн төсөл”-өөр нийслэлд дөрвөн цэцэрлэг, гурван сургуулийн дулаалгын ажил хийгдэж байна.

Өнөөдрийн байдлаар:

  • Налайх дүүргийн 151 дүгээр цэцэрлэгийн дулаалгын ажлыг “Жавхлант хүслэн” ХХК хийж гүйцэтгэж, улсын комисст хүлээн авсан.
  • Баянзүрх дүүргийн 169 дүгээр цэцэрлэгийн дулаалгын ажлыг “Тэгш бүрэн констракшн” хийж гүйцэтгэж, улсын комисст хүлээн авсан.
  • Баянгол дүүргийн 97 дугаар цэцэрлэгийн дулаалгын ажлыг “Эм Ди констракшн” ХХК хийж гүйцэтгэж, улсын комисст хүлээн авсан.
  • Баянгол дүүргийн 85 дугаар цэцэрлэгийн дулаалгын ажлыг “Ройк пойнт” ХХК хийж гүйцэтгэж, улсын комисст хүлээн авсан.
  • Чингэлтэй дүүргийн 39 дүгээр сургуулийн дулаалгын ажлыг “Хөвсгөл булаг” ХХК хийж гүйцэтгэж,  90 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна.
  • Чингэлтэй дүүргийн 57 дугаар сургуулийн дулаалгын ажлыг “Идэр нумт” ХХК хийж гүйцэтгэж,  90 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна.
  • Баянгол дүүргийн “Эрдмийн ундраа” цогцолбор /77 дугаар/ сургуулийн дулаалгын ажлыг “Долоон болдог” ХХК хийж эхлүүлж, 10 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна

“Улаанбаатар хотын цэвэр агаар нэмэлт санхүүжилтийн төсөл”-өөр дөрвөн цэцэрлэг, гурван сургуулийг дулаалж байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188