“Эрдэнэс Тавантолгой” ХК Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Эрүүл мэндийн төвд нэг тэрбум төгрөгийн эмнэлгийн тоног төхөөрөмж олгох батламжийг өнгөрсөн тавдугаар сард сумын болон эмнэлгийн удирдлагуудад гардуулсан. Үүний дагуу сумын эмнэлэгт нэн шаардлагатай тоног төхөөрөмжийг хүлээлгэн өглөө.
Эрүүл мэндийн үйлчилгээ эрхлэхэд нэн шаардлагатай хүлээн авах, яаралтай тусламж, мэс засал, дүрс оношилгоо, лаборатори, сэргээн засах, шүдний кабинет, эмийн сан, угаалга ариутгал, эмгэг анатомийн гэх мэт 11 багц тоног төхөөрөмж багтсан. Гүйцэтгэгч компаниудын зүгээс тоног төхөөрөмжийг угсарч суурилуулж, хэрхэн ашиглах талаар холбогдох эмч, ажилтнуудад заавар зөвлөгөө өгч сургалт хийсэн байна. Цогтцэций сум нь хүн амын төвлөрөл ихтэй уул уурхайн бүс нутаг. Тэр утгаараа сумын Эрүүл мэндийн төвд орон нутгийн иргэдээс гадна уул уурхайн бүсэд үйл ажиллагаа явуулдаг компаниуд болон манай компанийн гэрээт, туслан гүйцэтгэгч нийт 9000 гаруй ажилтан эмнэлгийн яаралтай тусламж үйлчилгээ авдаг.
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Захиргаа Удирдлагын газрын дарга Н.Анун: “Манай компани сум орон нутгийн хөгжлийг дэмжихэд чиглэсэн олон ажлыг Өмнөговь аймагтай хамтран хэрэгжүүлж ирсэн. Энэ удаад эрүүл мэндийн салбарт тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийлээ. Манай компанийн зүгээс Монгол Улсын Засгийн газрын Хөгжлийн бодлогод тусгасны дагуу Цогтцэций сумын төвийг 51000 хүн ам бүхий орон нутгийн зэрэглэлтэй хот болгон хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг батлуулан аймаг сумын удирдлагуудад хүлээлгэн өгсөн.Тиймээс цаашид хүн төвлөрөл нэмэгдэхийн зэрэгцээ эрүүл мэндийн тусламж үйлчилгээний эрэлт хэрэгцээ нэмэгдэх шаардлагатай болно. Иймд энэхүү эмнэлгийн нийт тоног төхөөрөмж Цогтцэций сумын эрүүл мэндийн төвд зайлшгүй шаардлагатай гэж үзэж манай компаниас нийгмийн хариуцлагын хүрээнд шийдвэрлэж байна” гэлээ.

Цогтцэций сумын засаг даргын орлогч Л.Өлзийнэмэх: “Цогтцэций сумын эрүүл мэндийн төв 2016 онд ашиглалтад орсон. Эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулах чиглэлээр улс болон орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалт хийдэгч 50 ортой том эмнэлэг учир техник, тоног төхөөрөмжийн хүрэлцээ хангалтгүй байсан. “Эрдэнэс Тавантолгой” ХК орон нутгийн хамтын ажиллагааны хүрээнд тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэнд талархаж байгаагаа илэрхийлье” гэв. Цогтцэций сумын Эрүүл мэндийн төвийн дарга Б.Амартүвшин: “Манай эмнэлгийн хувьд түүхэнд тэмдэглэх онцгой үйл явдал тохиож байна. Сумын эрүүл мэндийн төвд орчин үеийн анагаах ухааны иж бүрэн тоног төхөөрөмж нийлүүлсэн “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хамт олонд Цогтцэций сумын нийт ард иргэдийнхээ өмнөөс талархал илэрхийлье” гэв.
Цогтцэций сум нь 9000 орчим хүн амтай хэдий ч уул уурхайг дагасан хүний тоо 20 орчим мянгад хүрдэг байна. Хүн амын төвлөрлийг дагаад эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах хүний тоо тасардаггүй. Зөвхөн яаралтай хагалгаа гэхэд жилдээ 70-80 орчим хүнд хийгддэг. Хагалгааны хэсэг 2013 оноос хойш шинэчлэгдээгүй байсныг “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн олгож буй тоног төхөөрөмжөөр шинэчилж байгаад талархаж буйгаа сумын Эрүүл мэндийн төвийн дарга хэлж байлаа.
| Цогтцэций сумын эрүүл мэндийн төвд нэг тэрбум төгрөгийн эмнэлгийн тоног төхөөрөмж хүлээлгэж өглөө |
|
Үндэсний дээд лигийн үнэ цэнэтэй тоглогчоор О.Эрдэнэцогт тодорлоо
2026-03-05 13:27:27
Дархан-Уул аймагт менингококкт өвчний тохиолдол бүртгэгджээ
2026-03-05 10:03:41
Жүдочин хүүхдүүд Европын нээлттэй тэмцээнд оролцохоор Туркийг зорилоо
2026-03-05 09:45:52
Т.Энхжин “Шилдэг-8”-ын 68 кг-ын жинд түрүүллээ
2026-03-05 09:20:09
Б.Бат-Эрдэнэ “Шилдэг-8”-д жин өгсөн барилдаж түрүүлэв
2026-03-05 09:14:42
Спортын наадмуудын бэлтгэл ажлын талаар хэлэлцлээ
2026-03-05 07:40:00
Б.Баттүшиг Паралимпын хорооны удирдлагыг хүлээн авч уулзав
2026-03-05 07:30:00
“МИЛАН–КОРТИНА-2026” паралимпын наадамд манай тамирчид өрсөлдөнө
2026-03-05 07:20:00
“ШИЛДЭГ-8” ТЭМЦЭЭНИЙ ЭХНИЙ ӨДРИЙН АВАРГУУД ТОДРОВ
2026-03-05 07:10:00
ТАНХИМАА ӨӨД НЬ ТАТАХ ЗАСГИЙН ШИЙДВЭРҮҮД
2026-03-05 07:00:00
СУРВАЛЖИЛГА: ФРАНЦЫН АЛДАРТ ТОМ АЯГАТАЙ ХАЛУУН ШОКОЛАД УУНГАА БОЛЗОХ БОЛОМЖТОЙ “LAMOUR EN PARTAGE” КАФЕНААС
2026-03-05 07:00:00
Ц.МӨНХ-ЭРДЭНЭ:ОЛОН УЛСЫН МӨСӨН СИЙЛБЭРИЙН “ICE ALASKA 2026” ТЭМЦЭЭНИЙ ШҮҮГЧЭЭР АНХ УДАА АЖИЛЛАЛАА
2026-03-05 07:00:00
ЭХ-НИЙ САЙД Б.ЧОЙЖИЛСҮРЭНГИЙН 10 ЖИЛИЙН АНГИЙН НАЙЗУУД “ЭРДЭНЭТ”-ЭЭС 148 ТЭРБУМ, “ШИВЭЭ-ОВОО”-ГООС 136 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ТЕНДЕР АВЧЭЭ
2026-03-05 07:00:00
ЖИНХЭНЭ “ЗЭВҮҮН ГАР” БОЛ ЧӨЛӨӨТИЙН “ЗИДАН” БАЯРАА
2026-03-05 07:00:00
“MCS”-ИЙН “БЭР”
2026-03-05 07:00:00
Голомт банк “Үндэсний хиймэл оюуны аян”-ыг дэмжин ажиллана
2026-03-04 14:49:31
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний гурван шинэ тохиолдол батлагджээ
2026-03-04 14:47:50
ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЭРХИЙГ ХӨНДСӨН ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ УИХ-ЫН ГИШҮҮН Г.ХОСБАЯРААС ӨӨР ТӨРИЙН ТҮШЭЭ ОРОЛЦСОНГҮЙ
2026-03-04 13:53:59
"Мөнгө угаах гэмт хэрэг мөрдөн шалгах ажиллагаа” сэдэвт сургалт болж байна
2026-03-04 13:23:26
Хөдөлгөөний эрчим, ачаалал өндөртэй байршлуудад уулзваруудыг шинээр барьж байгуулна
2026-03-04 12:54:31
“Холын цагаан манан” кино эрүүл мэндийн салбарын бодит үнэнийг харуулна
2026-03-04 11:49:38
Чөлөөтийн "ШИЛДЭГ-8"-ын анхдугаар тэмцээн эхэллээ
2026-03-04 11:27:42
ТАНИЛЦ:Энэ сарын тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгө олгох хуваарь
2026-03-04 11:06:30
Хадны зураг дахь эмэгтэйчүүд дүрслэл “АЛТАЙН ВЕНЕРА” гэрэл зургийн үзэсгэлэн гарна
2026-03-04 10:58:04
“Бүргэдийн баяр-2026” арга хэмжээ энэ амралтын өдрүүдэд болно
2026-03-04 10:44:51
"Үгүйлэгдсэн хайр" жүжиг дахин тоглогдож эхэллээ
2026-03-04 10:13:02
2026-03-04 09:56:06
Өвөрхангай аймаг 30 сая ам.долларын хөрөнгө оруулалтаар 300 ортой жишиг нэгдсэн эмнэлэгтэй болно
2026-03-04 09:53:50
Швед Улсад суугаа Монгол Иргэдэд төрийн одон медаль гардууллаа
2026-03-04 08:48:29
ГАЛ ШИГ АРИУНАА, УС ШИГ САРАА
2026-03-04 08:00:00
БТСУХ-ныхон “Гал түймрээс урьдчилан сэргийлэх” сургалтад хамрагдав
2026-03-04 07:10:00
СЭХЭЭНД БАЙГАА АН-ЫГ О.ЦОГТГЭРЭЛ СЭРГЭЭЖ ДИЙЛЭХГҮЙ НЬ ЭЭ
2026-03-04 07:00:00
ТАНИЛЦ: ТӨРД ЭРХЭЛСЭН 10 ЖИЛИЙН АНДУУД
2026-03-04 07:00:00
Э.ИРМҮҮНЗАЯА: ӨМНӨ НЬ НЭГ Ч ГАДААД АЖИЛТАН АВДАГГҮЙ БАЙСАН АРХИТЕКТУРЫН КОМПАНИЙН ГАНЦ МОНГОЛ АЖИЛТАН БАЙНА ГЭДЭГ ӨНДӨР ХАРИУЦЛАГА БАЙДАГ
2026-03-04 07:00:00
МОНГОЛД ЯАГААД ӨВЛИЙН СПОРТ ХӨГЖИХГҮЙ БАЙНА ВЭ
2026-03-04 07:00:00
Л.САНЖААСҮРЭН: ХОРИГДЛУУДАД “ХЭН Ч ОРГОЖ БОЛОХГҮЙ” ГЭЖ САНУУЛЖ, ТЭДЭНД ИТГЭЛ НАЙДВАР ТӨРҮҮЛСНЭЭР ТУРААЛААР ҮХЭЖ, ӨВЧИНД БАРИГДААД БАЙСНЫГ НЬ ЭЦЭСЛЭЖ ЧАДСАН
2026-03-04 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |