• Өнөөдөр 2025-04-30

Адууны эрэлд явсан 15 настай хүү Орхон голд осолджээ

2023-08-16,   554

              Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Номгон багийн Хавцал гэх газарт наймдугаар сарын 12-ны өдрийн 12:00 цагийн орчим адууны эрэлд явсан М нь сураггүй болсон бөгөөд унаж явсан морь нь гэрийнхээ гадаа гүйж ирсэн тухай дуудлагыг мөн өдрийн 17:30 цагт хүлээн авчээ. 

        Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах анги, Сайхан сум дахь Гал түймэр унтраах, аврах 61 дүгээр анги, Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах анги, Зэвсэгт хүчний 330 дугаар ангийн алба хаагчдыг очиход наймдугаар сарын 15-ны өдрийн 6:10 цагаас тус сумын харьяат 15 настай, М-ыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, тус өдрийн 10:11 цагт тус аймгийн Хушаат сумын Товуухан гэх газарт Орхон голын эргийн усны мандлаас цогцсыг олж, гарган Сайхан сум дахь сум дундын Цагдаагийн хэлтсийн Эрүүгийн тасагт шилжүүлэн өгсөн байна.


Адууны эрэлд явсан 15 настай хүү Орхон голд осолджээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188