• Өнөөдөр 2025-04-30

Тарваган тахлын сэжигтэй тохиолдлын хариу сөрөг гарлаа

2023-08-15,   415

      Өчигдөр буюу 2023.08.14-нд Улаанбаатар хотод тарваган тахал өвчний гурван сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн талаар Зоонозын Өвчин судлалын үндэсний төвөөс мэдээлсэн.
 
    Уг гурван хүний шинжилгээний хариу сөрөг гарсан гэдгийг ЗӨСҮТ-ээс мэдээллээ. Тодруулбал ЗӨСҮТ-ийн лабораторид хийгдсэн молекул биологийн шинжилгээгээр /PCR/ тарваган тахал биш болох нь батлагдсан байна.
 
     Сэжигтэй тохиолдлууд Хэнтий болон Сүхбаатар аймгуудад тарваган тахал өвчний халдварын эрсдэлд өртөж, зөөвөрлөгдөн ирсэн, тарваганы мах идсэн, тарвага өвчсөн өгүүлэмжтэй байжээ.

Тарваган тахлын сэжигтэй тохиолдлын хариу сөрөг гарлаа
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188