Сонгинохайрхан дүүрэгт байрлах Драгон автовокзалыг наймдугаар сарын 21-ний дотор Номин Агуулах худалдааны төв рүү нүүлгэх талаар шийдвэр гарсан. Энэ талаар Хот хоорондын тээвэр эрхлэгчдийн холбооноос мэдээлэл хийлээ.
Тэрбээр “Драгон автовокзалыг Номин агуулах руу нүүлгэснээр хот хоорондын нийтийн тээврийн аж ахуй нэгжүүд, үйлчлүүлдэг зорчигчдын эрх ашиг зөрчигдөж байна. Драгон хувийн автовокзал нээнэ гэсэн. Нээгдсэн тохиолдолд хувийн хот хоорондын тээвэрчид бий болж, хулгайн тээвэр дэлгэрнэ. Драгон автовокзал дээр 32 чиглэлд нийтийн тээвэр явдаг бол нүүснээр 3-4 чиглэлд нийтийн авто тээвэр явна. Түгжрэлийн бууруулахын тулд Драгоныг нүүлгэнэ гэж ярьж байгаа. Гэтэл энэ нь Драгон нүүхтэй ямар ч хамааралгүй. Нүүлгэхийн оронд "Содон" хорооллын арын замын ашиглалтад оруулах хэрэгтэй. Зам баригдах явцад зургаан айлын газар чөлөөлөхтэй холбоотойгоор зөвшилцөлд хүрч чадахгүй байгаагаас болж, зам тавилт удаашралтай байга юм билээ. Хувийн автовокзал бий болгосноор одоо хот хоорондын тээврийн үйл ажиллагаа явуулж байгаа 50 гаруй компанид дампуурах эрсдэл үүснэ. Дрогон автовокзалыг түшиглэж үйлчилгээ эрхэлдэг ААН-үүд ч алдагдалд орно. Драгон автовокзалын нэг давхар Автотээврийн үндэсний төвийн өмч, ямар ч түрээс, төлбөр төлдөггүй байсан. Гэтэл нүүж түрээс төлнө гэж байгаа цаагуураа эрх ашгийн нэгдмэл зүйл байна гэж хардаж байна” гэв.
| ХХТЭХ: Драгон автовокзалыг нүүлгэхийн оронд "Содон" хорооллын арын замыг ашиглалтад оруулах хэрэгтэй |
|
"Хүрэлбаатар хүү" 65 жилийн дараа уншигчдын гарт эргэн ирлээ
2026-10-26 00:07:30
ГОО УЛИРАЛД СААТАХ 5 ШАЛТГААН
2026-10-25 23:15:00
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |