• Өнөөдөр 2025-04-30

УЕПГ: Иргэн, хуулийн этгээд болон өмгөөлөгчөөс гаргасан 244 гомдол, хүсэлтийг хүлээн авсан

2023-08-13,   341

           Прокурорын байгууллага 2023 оны наймдугаар сарын 7-ноос 11-ний өдрүүдэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогч иргэн, хуулийн этгээд болон өмгөөлөгчөөс гаргасан 244 гомдол, хүсэлтийг шинээр хүлээн авч, нийт 862 гомдол, хүсэлтийг хянан шалгав. Үүнээс 175 гомдол, хүсэлтийг шийдвэрлэж холбогдох арга хэмжээг авсан бөгөөд одоо прокурорт 687 нь хянагдаж байна. Шинээр хүлээн авсан гомдол, хүсэлтийн нэг нь ял эдлүүлэх ажиллагаатай холбоотой, нэг нь шүүхээр шийдвэрлэгдсэн хэрэгт шинээр илэрсэн нөхцөл байдлыг шалгуулах талаар байгаа бол 242 нь эрүүгийн болон зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талаар гаргасан гомдол, хүсэлт байна.
 
          Дээрх хугацаанд Нийслэлийн Дүнжингарав, Мишээл төвүүдэд ажиллаж байгаа “Прокурорын байгууллагын нэг цонхны үйлчилгээ үзүүлэх төв”-үүд нийт 13 иргэний өргөдөл, гомдлыг хүлээн авч харьяа прокурорын газарт нь шилжүүлж, 20 иргэнд прокурорын байгууллагын чиг үүрэг, үйл ажиллагаатай холбоотой зөвлөгөө мэдээллийг өгч ажиллав.
 
Эх сурвалж: УЕПГ

УЕПГ: Иргэн, хуулийн этгээд болон өмгөөлөгчөөс гаргасан 244 гомдол, хүсэлтийг хүлээн авсан
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188