• Өнөөдөр 2025-04-30

Үерт өртсөн 20 айлд олгох гэр бэлэн болжээ

2023-08-11,   756

          Баянзүрх дүүргийн онцгой комиссоос үерт өртөж, гэргүй болсон 20 айлын гэр бэлэн болсон талаар мэдээллээ. Эхний ээлжид газрын зөвшөөрөлгүй  20 айлд газар олгон, айл бүрт таван ханатай гэр тохижуулж бэлджээ. Нийслэлийн жижиг дунд үйлдвэрлэгчид монгол гэрийн үнэд хөнгөлөлт үзүүлж, гэр тохижолтыг сайн дураараа хариуцжээ.Тухайн газар нь айлуудын хуучин байршлаас нэг километр гаруй хол ба наймдугаар сарын 12-нд цахилгаан татаж бүрэн дуусна. 
 
     Нийслэлийн хэмжээнд үерийн эрсдэлтэй газар амьдарч буй 3000 айл өрх байгаа. НИТХ-ын тогтоолоор тэдгээр айлуудад 1000 га газар гаргаж, нүүлгэн шилжүүлэхээр төлөвлөжээ. Мөн амиа алдсан дөрвөн хүний ар гэрт орон сууцын дэмжлэг үзүүлэх нийслэлийн Засаг даргын шийдвэрийн дагуу айлуудад орон сууц бэлдсэн байгаа талаараа онцоллоо.
 

Үерт өртсөн 20 айлд олгох гэр бэлэн болжээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188