• Өнөөдөр 2025-04-30

АНУ-руу шууд нислэг үйлдэх "Хубилай хаан" Боинг-787-9 агаарын хөлөг өнөөдөр Монголд газардлаа

2023-08-11,   534

               АНУ-руу шууд нислэг үйлдэх "Хубилай хаан" Боинг-787-9 агаарын хөлөг өнөөдөр "Чингис хаан" ОУНБ-д 10:05 цагт газардлаа. "МИАТ" ТӨХК болон AerCap компаниуд 2023 оны тавдугаар сард хоёр ширхэг 787-9 /Dreamliner/ төрлийн агаарын хөлгийг үйл ажиллагааны урт хугацааны түрээсээр авах гэрээг байгуулсан юм. Хоёр дахь 787-9 агаарын хөлгийг 2024 оны эхний улиралд хүлээн авна.
 
       Уг агаарын хөлөг нь тасралтгүй 14 мянган км нисэх хүчин чадалтай, өргөн их биетэй, зорчигчийн тав тухыг бүрэн хангасан, түлшний хэмнэлттэй, хамгийн сүүлийн үеийн технологийн шийдэл бүхий агаарын хөлөг бөгөөд МИАТ компани 292 зорчигчийн суудалтайгаар /30 бизнес, 36 премиум, 226 энгийн/ захиалсан.МИАТ компани эхний ээлжинд уг агаарын хөлгөөр Франкфурт, Истанбул, Сөүл хот цаашдаа АНУ-ын чиглэлд нислэг үйлдэх юм.

АНУ-руу шууд нислэг үйлдэх "Хубилай хаан" Боинг-787-9 агаарын хөлөг өнөөдөр Монголд газардлаа
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188