• Өнөөдөр 2025-04-30

Туул голд 19 настай залуу осолджээ

2023-08-10,   492

        Туул голд нэг хүн осолдож, амиа алдлаа. Тодруулбал, өнөөдөр 16:04 цагт Налайх дүүргийн нэгдүгээр хороо, Байтаг богд амралтын газрын орчим Туул голд хүн живсэн гэсэн дуудлага ирсний дагуу дүүргийн Онцгой байдлын хэлтсийн эрэн хайх аврах бүлгийн бүрэлдэхүүнийг очиход 19 настай, эрэгтэй голын усанд осолдсон байсан.
 
     Аврагчид осолдсон газарт хоё удаагийн шумбалт хийж гурван метрийн гүнээс цогцсыг гаргаж цагдаагийн байгууллагад хүлээлгэн өглөө.Туул, Тэрэлж, Хэрлэн голын усны түвшин нэмэгдсэнийг ЦУОШГ-аас мэдээлж байгаа тул иргэдийг гол усны ойролцоо зорчихдоо аюулгүй байдлаа хангаж, голын усны ослоос сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

Туул голд 19 настай залуу осолджээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188