• Өнөөдөр 2025-05-03

Улсын хэмжээнд АИ-92 шатахуун 36 хоногийн нөөцтэй байна

2023-08-10,   437

                       Улсын хэмжээнд энэ сарын 3-ны байдлаар 146.899 тн шатахууны нөөцтэй байгаагаас А-80 автобензин 3835 тн буюу 23, АИ-92 автобензин 44,638 тн буюу 36, АИ-95 автобензин 3,370 тн буюу 25, ДТ 88.054 тн буюу 35 хоног, онгоцны түлшний 37 хоногийн нөөцтэй байна. Улаанбаатар хотод 85,920 тн шатахууны үлдэгдэлтэй байгаагаас А-80 автобензин 305 тн, АИ-92 автобензин 28,487 тн буюу 30, АИ-95 автобензин 2,227 тн буюу 31, ДТ 47,923 тн буюу 40 хоногийн хэвийн нөөцтэй байна.
 
          Манай улс он гарснаас хойш 1.439.6 мян.тн газрын тосны бүтээгдэхүүн импортолжээ. Үүнд А-80 автобензин 14.7 мян.тн, АИ-92 автобензин 412.2 мян.тн, АИ-95/98 автобензин 11.0 мян.тн, ДТ 804.1 мян.тн, онгоцны түлш 33.6 мян.тн, Жет А-1 30.3 мян.тн, бусад 133.7 мян.тн байгааг УУХҮЯ мэдээлэв.

Улсын хэмжээнд АИ-92 шатахуун 36 хоногийн нөөцтэй байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188