• Өнөөдөр 2025-05-03

ТАНИЛЦ: Улаанбаатар-Сөүл, Пусан чиглэлийн нислэгүүд цуцлагджээ

2023-08-10,   456

     “Солонгосын хойгийг чиглэн ирж буй “ Канүн” хар салхины аюулаас сэргийлэх болон нислэгийн аюулгүй байдал, аюулгүй ажиллагааны шаардлагын дагуу 2023 оны наймдугаар сарын 10-ны өдрийн Улаанбаатар -Сөүл - Улаанбаатар чиглэлийн ОМ301/302, ОМ303/304, Улаанбаатар - Пусан - Улаанбаатар чиглэлийн ОМ311/312 нислэгүүдийг тус тус цуцалжээ. 
 
    МИАТ ТӨХК нь Нислэг саатлын журмын дагуу тийз буцаах хураамжаас чөлөөлөх аж. Харин тийзийн өдөр болон чиглэл солиулах тохиолдолд зорчигч тухайн суудлын ангиллын үнийн дүнгийн  зөрүүг төлөх шаардлагатайг тус байгууллагаас мэдээлжээ. 

ТАНИЛЦ: Улаанбаатар-Сөүл, Пусан чиглэлийн нислэгүүд цуцлагджээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188