• Өнөөдөр 2025-04-30

Хүчтэй борооны улмаас 156 толгой мал хорогдсон байна

2023-08-09,   363

                      Төв аймгийн Эрдэнэсант сумын Угалзат багийн нутаг аймгийн төвөөс баруун урд зүгт 231 км, сумын төвөөс зүүн урд зүгт 30 км-т орших Цагаан-Өндрийн шанд хэмээх газарт наймдугаар сарын 6-ны өдрийн 21:40-22:30 цагийн хооронд аадар бороо оржээ.
 
            Хүчтэй борооны улмаас 156 толгой мал үерт урсаж хорогдсон байна. Тус сумын харьяат малчин М-ын зургаан тугал, 150 хонь үерт урсаж хорогдсон тухай мэдээллийг Угалзат багийн Засаг дарга аймгийн Онцгой байдлын газарт өгсөн байна. 

Хүчтэй борооны улмаас 156 толгой мал хорогдсон байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188