Дорноговь аймагт ажиллах багш нарыг хоёр өрөө байраар урамшуулахаар болжээ. Тус Сайншанд сумын Ерөнхий боловсролын сургуулиудад дараах ажлын байрны сонгон шалгаруулалт зарласан байна.
- АНГЛИ ХЭЛНИЙ БАГШ – 6
- ХИМИЙН БАГШ - 1
- МАТЕМАТИКИЙН БАГШ-1
- ФИЗИКИЙН БАГШ - 1
- БИОЛОГИЙН БАГШ - 1
ТАВИГДАХ ШААРДЛАГА:
1. Багшийн ёс зүй, хэм хэмжээг чандлан баримталдаг, хүүхэдтэй ажиллах чин хүсэл эрмэлзэлтэй.
2. Онол, арга зүйн өндөр мэдлэг, ур чадвартай.
3. Дорноговь аймагт 5-аас доошгүй жил тогтвор суурьшилтай ажиллах;
4. Багаар ажиллах чадвартай, эерэг хандлагатай;
5. Уг мэргэжлээр бакалавр болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй;
6. Мэргэжлээрээ 3-аас доошгүй жил ажилласан туршлагатай;
7. Ёс зүйн зөрчил гаргаж байгаагүй
8. Англи хэлний багш нар: IELTS, TOEFL оноотой, IELTS, TOEFL шалгалтад хүүхдүүдийг бэлдэж байсан туршлагатай, чадварлаг байх.
БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ:
Сонгон шалгаруулалтад оролцохдоо дараах баримт бичиг бүрдүүлэх шаардлагатай. Үүнд:
1.Төрийн албан хаагчийн анкет /Маягт №1/;
2.Боловсрол, мэргэжлийн диплом, гэрчилгээ /үнэмлэх, сертификат/-ний хуулбар /нотариатаар баталгаажуулсан/;
3.Иргэний үнэмлэхийн хуулбар;
СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ
Бүртгэл: 2023 оны наймдугаар сарын 05-15-ны өдрүүдэд үргэлжилнэ.
I ШАТ: Бүртгүүлсэн ажил горилогчдын анкеттай танилцах. (наймдугаар сарын 16)
II ШАТ: Мэргэжлийн шалгалт авах (наймдугаар сарын 17-18)
III ШАТ: II шатанд тэнцсэн ажил горилогчидтой ярилцлага, уулзалт хийх (наймдугаар сарын 19-20)
Ажиллаж эхлэх хугацаа: 2023 оны наймдугаар сарын 25-ны өдрөөс эхэлнэ.
Сонгон шалгаруулалтад тэнцсэн багшийг Дорноговь аймгийн “Мандах Наран-5” хороололд хоёр өрөө шинэ байраар хангана. Таван жил тогтвор суурьшилтай, үр бүтээлтэй ажилласнаар байраа өөрийн болгоно.
Таныг халуун сэтгэлт Дорноговьчууд хүлээж байна. Амжилт хүсье!
Сонгон шалгаруулалттай холбоотой асууж тодруулах зүйл байвал 91911712, 99997707 дугаараар холбогдоно уу. Бүрдүүлсэн бичиг баримтыг [email protected] хаягаар хүлээн авна.
Дорноговь аймгийн Нутгийн зөвлөл
Дорноговь аймагт ажиллах багш нарыг хоёр өрөө байраар урамшуулах сонгон шалгаруулалт зарлажээ |
|