• Өнөөдөр 2025-04-30

Гэрлийн утас нь гэмтэлтэй 15 өрхөөс бусад 6911 хэрэглэгчийн цахилгааныг холбожээ

2023-08-08,   342

           Баянзүрх дүүргийн 21, 27, 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үерт өртсөн 6,926 хэрэглэгчийн цахилгаан хангамжийн аюулгүй байдалд үзлэг хийж, 6911 хэрэглэгчийн цахилгаан хангамжийг бүрэн сэргээжээ.
 
  Оруулгын утас нь гэмтэл, залгаастай, эрсдэл учирч болзошгүй 15 өрхөд гэрлийн утсаа шинэчлэх зөвлөмж өгч, бэлдсэн даруйд цахилгаан эрчим хүчийг холбох юм байна. Үерийн бүс дэх айлуудыг нүүлгэн шилжүүлэх, шинэ суурьшлын газрыг дэд бүтцэд холбохоор болсон. Энэ хүрээнд "Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ" ТӨХК-аас шинээр суурьших өрхүүдийг цахилгаанаар хангах зорилгоор эрчим хүчний барилга угсралтын зураг төсвийн ажлыг эхлүүлсэн болохыг мэдээлэв.

Гэрлийн утас нь гэмтэлтэй 15 өрхөөс бусад 6911 хэрэглэгчийн цахилгааныг холбожээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188