• Өнөөдөр 2025-04-30

МОНГОЛ УЛСАД ХАЛАЛ БОЛОН ОРГАНИК БАТАЛГААЖУУЛАЛТЫН ОЛОН УЛСЫН ИТГЭМЖЛЭЛ ХИЙЛГЭХЭЭР ГЭРЭЭ БАЙГУУЛЛАА

2023-08-07,   446

            Үндэсний итгэмжлэлийн төв (MNAS)-тэй хамтран Монгол Улсын Органик болон Халал бүтээгдэхүүн баталгаажуулалтын байгууллагуудыг Персийн булангийн итгэмжлэлийн төв (Gulf Accreditation Center-GCC) болон Органик итгэмжлэлийн олон улсын төв (International Organic Accreditation Service - IOAS) -өөр итгэмжлүүлэхээр боллоо.
 
            Энэ нь Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас Дэлхийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Экспортыг дэмжих” төслийн хүрээнд НҮБ-ын Аж үйлдвэр хөгжлийн байгууллага (ЮНИДО) нь Итгэмжлэл, тохирлын үнэлгээний чадавхыг сайжруулах техник туслалцаа юм.
 
Тус ажил нь хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд импортлогч орны шаардлагад нийцүүлэн нэмүү өртөг шингэсэн хөдөө аж ахуйн бараа бүтээгдэхүүн экспортлоход өрсөлдөх чадавхиа нэмэгдүүлэх ач холбогдолтой юм.
 

МОНГОЛ УЛСАД ХАЛАЛ БОЛОН ОРГАНИК БАТАЛГААЖУУЛАЛТЫН ОЛОН УЛСЫН ИТГЭМЖЛЭЛ ХИЙЛГЭХЭЭР ГЭРЭЭ БАЙГУУЛЛАА
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188