2023 оны эхний долдугаар сард экспортолсон хар тугалганы хүдэр болон баяжмал, төмрийн хүдэр, цайрын баяжмал болон түүхий нефтийг 100.0 хувь, зэсийн баяжмалын 99.9 хувийг, чулуун нүүрсний 98.9 хувийг БНХАУ-д үхэр адууны боловсруулсан ширний 33.5 хувийг, ямааны самнасан ноолуурын 83.0 хувийг Италид, ямааны угаасан ноолуурыг 100.0 хувь БНХАУ-д тус тус экспортолж дээрхи нэрийн бараа нь экспортын нийт дүнгийн 85.1 хувийг эзлэж байна.
Монгол улс дэлхийн 67 оронд бараа экспортлосноос БНХАУ-д 91.8 хувь, Швейцар-т 3.7 хувь, БНСУ-д 1.4 хувь тус тус ногдож нийт экспортын 96.9 хувийг дээрх орнууд эзэлж байна.
Импортоор нийт 5023.8 сая ам.долларын бараа, түүхий эд оруулсан нь 2022 оны мөн үеэс 261.1 сая ам.доллараар буюу 5.5 хувиар өссөн байна.

Импортоор нийлүүлэгдсэн барааны 96.1 хувийг валютын төлбөртэй худалдаа, 1.3 хувийг гадаадын зээлийн хөрөнгөөр нийлүүлсэн бараа, 0.5 хувийг гадаадын тусламжийн бараа, 1.5 хувийг гадаадын хөрөнгө оруулалтаар нийлүүлсэн бараа, 0.3 хувийг импорт эзэлж байна.
Импортоор нийлүүлэгдсэн барааны нийт дүнд машин механик тоног төхөөрөмж ба эд анги, цахилгаан хэрэгсэл, тэдгээрийн сэлбэг 915.9 сая ам.доллар буюу 18.2 хувь, эрдэс бүтээгдэхүүн 1211.2 сая ам.доллар буюу 24.1 хувь, мал амьтан, ургамлын гаралтай бүтээгдэхүүн, хүнсний зүйл 548.6 сая ам.доллар буюу 20.6 хувьийг эзэлж байна. Мөн авто агаарын тээврийн хэрэгсэл тэдгээрийн эд анги 934.0 сая ам.доллар буюу 18.6 хувь, үндсэн төмөрлөг болон түүгээр хийсэн бүтээгдэхүүн 457.0 сая ам.доллар буюу 9.1 хувь, химийн болон түүнтэй холбоотой үйлдвэрийн бүтээгдэхүүн 279.2 сая ам. доллар буюу 5.6 хувийг тус тус эзэлж, эдгээр бүтээгдэхүүнд нийт дүнгийн 82.8 хувь ногдож байна.

Олон улсын санхүү, эдийн засгийн байгууллага, хандивлагч орны тусламжаар 23.8 сая ам.долларын бараа импортлосноос барааг гарал үүслийн орноор авч үзэхэд БНХАУ-д 21.3 хувь, Япон-д 18.3 хувь, БНСУ-д 16.9 хувь, Турк-д 16.1 хувь тус тус ногдож байна.
Тусламжийн барааг хандивлагч байгууллага, орноор нь ангилвал АНУ-д 47.6 хувь, БНСУ-д 16.8 хувь, Японд 13.8 хувь ногдож байна.
Олон улсын санхүү эдийн засгийн байгууллага, хандивлагч орны зээлээр 65.9 сая ам.долларын барааг тус улсад нийлүүлснээс барааг гарал үүслийн улсаар нь авч үзвэл БНХАУ-д 66.1 хувь, БНСУ-д 8.7 хувь, Энэтхэгт 6.3 хувь, ОХУ-д 5.7 хувь тус тус ногдож байна.

Нийт зээлийн барааг Засгийн газрын шугамаар оруулж иржээ. Уг зээлийн 58.3 хувийг АНУ-с, 22.5 хувийг БНХАУ-с,7.9 хувийг Энэтхэг-с тус тус олгожээ.
Нийт 76.8 сая ам.долларын бараа гадаадын хөрөнгө оруулалтаар нийлүүлэгдсэнээс барааг гарал үүслийн улсаар авч үзвэл ОХУ-д 80.2 хувь, БНХАУ-д 13.4 хувь тус бүр ногдож байна.
Манай улс дэлхийн 141 орноос гарал үүсэлтэй бараа импортлосноос БНХАУ-д 38.8 хувь, ОХУ-д 27.1 хувь; Япон-д 7.9 хувь, БНСУ-д 4.5 хувь, АНУ-д 3.5 хувь тус тус ногдож байгаа нь нийт импортын дүнгийн 81.9 хувийг эзэлж байна.
| Манай улс энэ оны эхний долдугаар сард ямааны самнасан ноолуурын 83 хувийг Италид экспортолжээ |
|
CS 2-ын дэлхийн шилдгүүд Монголд цуглана
2026-09-02 20:59:50
М.Баасанжав алыш бөхийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-09-02 16:16:29
“Айчи-Нагояа 2026” Азийн наадмыг сурвалжлах эрхийн мандатыг гардуулан өгөв
2026-09-02 15:37:45
Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн чуулга уулзалтад очлоо
2026-09-02 15:20:15
Э.Бат-Амгалан тийболлын Азийн цомд түрүүлсэн багийг хүлээн авч уулзав
2026-09-02 15:15:22
С.Молор-Эрдэнийг 30 хоног цагдан хорих шийдвэр гаргажээ
2026-09-02 14:50:00
“KOREA WEEK” арга хэмжээнд “Имарт” оролцоно
2026-09-02 14:35:38
Голомт банк “ШИЛДЭГ БАЙГУУЛЛАГЫН ЗАСАГЛАЛТАЙ БАНК”, “ШИЛДЭГ ХАРИЛЦАГЧ ТӨВТЭЙ БАНК” шагналууд хүртлээ
2026-09-02 14:33:41
Элчин сайд Г.Уянга Сингапурын Эрүүл мэндийн сайд Онг Е Кунтай уулзжээ
2026-09-02 14:12:23
Непалын арми үерийн аюулаас 45 хоногтой ихэр нярайг аварчээ
2026-09-02 13:50:08
Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан болно
2026-09-02 13:17:15
Угаарын хийн хордлогын тохиолдлын 44 хувийг хүүхэд эзэлж байна
2026-09-02 13:10:58
Монгол-Алс Дорнодын зүүн коридорын боломж" сэдэвт илтгэл хэлэлцүүлжээ
2026-09-02 12:00:58
Монгол, Орос хоккейн спортыг хамтарч хөгжүүлэх талаар хэлэлцэв
2026-09-02 11:41:16
Монгол Улсын усан пологийн баг, анхны тоглолтоо олимпын аварга багтай хийв
2026-09-02 11:23:19
С.Молор-Эрдэнийг Тагнуулын байгууллагаас саатуулжээ
2026-09-02 09:54:06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтай уулзлаа
2026-09-02 09:53:05
Хүний эрхийн үндэсний комисс Хөвсгөл аймагт ажиллажээ
2026-09-02 09:34:04
Засгийн газар өнөөдөр хуралдахгүй
2026-09-02 09:28:00
Завхан аймагт дөрвөн магнитудын хүчтэй газар хөдлөлт бүртгэгджээ
2026-09-02 09:17:29
Ц.Раднаа гуай дэлхийн аваргаас зургаа дахь алтан медалиа хүртэв
2026-09-02 07:54:51
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “ШХАБ”-д Монгол Улсын байр суурийг илэрхийлж, үг хэллээ
2026-09-02 07:44:10
Хятад, Монголын хоёр дахь хил дамнасан төмөр замын зам тавих ажил эхэллээ
2026-09-02 07:10:00
Улсын заан Д. Анар дэлхийн нүүдэлчдийн VI наадмаас алтан медаль хүртлээ
2026-09-02 07:05:00
Консулын патент гардуулав
2026-09-02 07:00:00
2026-09-02 06:00:00
Зурхай: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин ирнэ
2026-09-02 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |