• Өнөөдөр 2025-04-30

Үерт өртөж гэргүй болсон 70 иргэнд монгол гэр олгохоор бэлджээ

2023-08-07,   409

           Улсын онцгой комиссоос гаргасан шийдвэрээр Дарь-Эх, Монел орчимд болсон үерийн улмаас орон гэргүй болсон 16 өрхийн 70 иргэнд иж бүрэн тавилгатай монгол гэр олгохоор болсон. 
 
Уг шийдвэрийн дагуу өчигдөр иргэдэд олгох гэрийг тээвэрлэн, хүлээлгэн өгөхөд бэлэн болгосон байна. Мөн үерийн ослын улмаас амь эрдсэн хүмүүсийн ар гэрийнхэнд Нийслэл Улаанбаатар хотын Засаг даргын нөөц хөрөнгөнөөс тус бүр хоёр өрөө орон сууц олгохоор шийдвэрлэсэн юм. 
 
Түүнчлэн үерт урссан 105 автомашинуудын хохирлыг тодорхой хэмжээгээр барагдуулна гэсэн шийдвэр гараад байгаа билээ. 
 
        Наймдугаар сарын 5-ны 19:30 цагаас Улаанбаатар хотод орж эхэлсэн усархаг аадар борооны улмаас Баянзүрх дүүргийн 21, 27, 29 дүгээр хорооны нутаг дэвсгэр буюу Жамсран уулын баруун аманд уруйн үер буусан. Үерийн улмаас 97 айл өрх, хашаа байшин, 105 автомашин үерт автсан юм. Ус, цаг уур, орчны шинжилгээний газраас өгсөн мэдээллээр 20:00 цагт 5 мм, 20:00 цагаас хойш долоон мм буюу нийт 12 мм хур тунадас орсон байна.

Үерт өртөж гэргүй болсон 70 иргэнд монгол гэр олгохоор бэлджээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188