• Өнөөдөр 2025-04-30

Малчид нэгдэн ногоон тэжээл тарьж, өвөл хаварт бэлдэж байна

2023-08-07,   359

        Өвөрхангай аймгийн Хархорин сумын малчид өвөл, хаврыг хүндрэл, эрсдэл багатай даван туулах зорилгоор нэгдсэн зохион байгуулалтад орж ажиллаж байна. Анх 2020 онд сумын иргэдийн хурлаар 220 га талбайд ногоон тэжээл тариалах шийдвэр гаргаж, таван баг тус бүр 50 га-д тарьж эхэлжээ. Үүний үр дүнд өнгөрсөн жил нэг га-гаас 140 боодол өвс хураан авсан бөгөөд Шанх багийнхан гэхэд хамгийн үлгэр жишээ ажиллаж, өвс тэжээл хомсдолтой, үнэ өндөр байх үед хямд үнээр базаах боломжийг бүрдүүлжээ.
 
           Цаашид сумын зүгээс баг тус бүрд 300 га талбай, малын хөлийн татвараар хашаа барих материалыг шийдвэрлэж өгөх бол малчид нэгдэн өөрсдөө тэжээлээ тарих, хашаагаа барих зохион байгуулалт хийж байгааг Хархорин сумын Засаг дарга Г.Одгэрэл хэллээ.

Малчид нэгдэн ногоон тэжээл тарьж, өвөл хаварт бэлдэж байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188