Прокурор ял эдлүүлэх ажиллагааны явцад хуулиар олгосон эрх нь зөрчигдөж байсан нэг ялтан, этгээдийн эрхийг сэргээж, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулсан байна.
Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас ял солиулах, ялтны зорчих бүсийг өөрчлүүлэх талаар 71, хоригдлыг хугацааны өмнө суллах талаар 130 санал тус тус ирүүлснийг прокурор хянаж, хуульд заасан шаардлага хангаагүй 48 саналыг буцаан, шаардлага хангасан бусад саналд дүгнэлт бичин шүүхээр шийдвэрлүүлсэн байна.
Тухайлбал, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй дөрөв, нийтэд тустай ажил хийлгэх ялыг гүйцэтгээгүй 13, зорчих эрхийг хязгаарлах ял эдлэхээс зайлсхийсэн 14 хүний ялыг хорих ялаар солиулж, бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн, ял эдлэх хугацаандаа ноцтой зөрчил гаргаагүй, оногдуулсан ялын тодорхой хувийг эдэлсэн 86 хоригдлыг хугацааны өмнө сулласан байна.
Ял эдлүүлэх ажиллагаанд хүний эрх зөрчигдөхөөс сэргийлсэн 10 удаагийн шалгалт хийжээ |
|