• Өнөөдөр 2025-04-30

Ууланд гарч утсаар ярих гэж явсан дөрвөн хүний хоёр нь аянганд цохиулж амиа алджээ

2023-08-07,   1310

            Архангай аймгийн Цэнхэр сумын Орхон багийн нутаг аймгийн төвөөс  80 клометрт орших Тээл гэх газарт наймдугаар сарын 5-ны 20:40 цагийн орчим дөрвөн хүн уулан дээр гарч утсаар ярих гэж яваад хоёр нь аянганд цохиулж нас баржээ.

         Энэ тухай мэдээллийг Онцгой байдлын ерөнхий газар наймдугаар сарын 6-ны өдрийн 11:20 цагт хүлээн авсан байна. 35 настай эрэгтэй Б, 36 настай эрэгтэй Ч нар аянганд цохиулж нас барсан тухай мэдээллийг аймгийн Онцгой байдлын газарт мэдээлжээ.


Ууланд гарч утсаар ярих гэж явсан дөрвөн хүний хоёр нь аянганд цохиулж амиа алджээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188