Энэ үеэр Улсын Онцгой комиссын Нарийн бичгийн дарга Т.Баярхүү “Өчигдөр Баянзүрх, Сүхбаатар дүүргийн зарим хороодод уулын үер бууж айл өрх, аж ахуй нэгж байгууллага өртсөн. Мөн Дархан-Уул аймгийн Шарын гол суманд хүчтэй аадар борооны улмаас мөн айлууд үерт өртсөнийг Онцгой байдлын албан хаагчид ажилласан. Мөн Увс аймгийн Тариалан суманд аянгад цохиулсны улмаас гурван хүүхэд өртөж, хоёр нь амиа алдаж, нэгийг нь эмнэлэгт хүргэсэн байна. Бид үерт өртсөн айл өрхийн хэрэгцээ шаардлагын судалгааг гаргаж, нэн даруй эхний ээлжид цэвэр хувцас, дулаан хувцсаар хангах үүргийг Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд, Нийслэл, дүүргийн Онгой комиссын албан тушаалтнуудад өглөө. Бүрэн сэргээн засах боломжгүй үерт өртсөн 13 айлыг эхний ээлжид орон байраар хангах, иргэдийг түр байгуулах байрыг байгуулах, хүнсээр хангах чиглэлээр холбогдох зохион байгуулалтыг аваад ажиллаж байна. Мөн үерийн дараах сэргээн босох чиглэлээр хуримтлагдсан лаг шаврыг зайлуулах, авто замын зорчих хэсэгт хуримтлагдсан байгаа машин тэргийг холдуулах чиглэлд хүн хүч дайчлах шийдвэрийг гаргасан. Үйл ажиллагаанд Зэвсэгт хүчин, Батлан хамгаалах салбарын албан хаагчид, хүн хүч, техникийг дайчлан ажиллаж байна. Үерт өртсөн, гамшгийн голомтод байгаа айлуудад чиглэлээр ариутгал халдваргүйжүүлэлтийг яаралтай хийх чиглэлээр Эрүүл мэндийн сайдад үүрэг чиглэлийг өглөө. Эрчим хүчний сайдад мөн үерийн голомт болон тухайн бүсэд байгаа цахилгаан эрчим хүчний аюулгүй байдлыг хангах үүрэг чиглэлийг өглөө” гэв.
| Т.БАЯРХҮҮ: Үерт өртсөн засах боломжгүй 13 айлыг эхний ээлжинд орон байраар хангана |
|
"Хүрэлбаатар хүү" 65 жилийн дараа уншигчдын гарт эргэн ирлээ
2026-10-26 00:07:30
ГОО УЛИРАЛД СААТАХ 5 ШАЛТГААН
2026-10-25 23:15:00
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |