Тодруулбал, Чингисийн өргөн чөлөөнөөс Баруун үйлдвэрийн гудамж хүртэлх 1.2 км урт, дөрвөн эгнээ авто зам, 33 метр урт гүүрний ажлыг гүйцэтгэж байгаа бөгөөд ажлын хэрэгжилт 52 хувьтай байна. Үүнээс гүүрний явах ангийн цутгалт дуусаж, хучилтын ажил хийхэд бэлэн болсон. Наймдугаар сарын сүүлч гэхэд ашиглалтад оруулахаар ажиллаж байгаа юм. Авто замын хувьд далангийн дүүргэлт, борооны ус зайлуулах шугам, хашлага суурилуулах үргэлжилж байна. Авто замын трассын нөлөөлөлд өртсөн нэг нэгж талбар буюу “Эрэл групп” ХХК-ийн ашиглалтаас гарсан төмөр замыг албадан чөлөөлсөн боловч тус компанийнхан ажил хийхэд саад учруулсаар байгаа юм.
ХОТЫН ДАРГА Д.СУМЪЯАБАЗАР: Түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд холбоос замууд дээр онцгой анхаарч байна. Замын хөдөлгөөний ачааллыг бууруулахад чухал нөлөөтэй учир эдгээр замын ажлыг яаравчлах, хугацаанд нь ашиглалтад оруулах нь нэн чухал. Газар чөлөөлөлт болон зарим нэг зургийн алдаанаас үүдсэн асуудал гарч байна. Үүнийг шийдэхэд нийслэлийн зүгээс дэмжиж ажиллана. Түүнчлэн үерийн нөхцөл байдалтай холбоотойгоор ажлууд хойшилсон. Гэхдээ нөөц бололцоогоо дайчлаад төлөвлөсөн хугацаандаа ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Нөгөө талаас иргэдийн аюулгүй байдлыг хангах үүднээс замын бүтээн байгуулалтыг далангийн байгууламжтайгаа уялдуулах шаардлагатай. Энэ тал дээр анхаарч ажиллахыг холбогдох газруудад үүрэг болголоо.
| Д.СУМЪЯАБАЗАР: Түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд холбоос замууд дээр онцгой анхаарч байна |
|
"Хүрэлбаатар хүү" 65 жилийн дараа уншигчдын гарт эргэн ирлээ
2026-10-26 00:07:30
ГОО УЛИРАЛД СААТАХ 5 ШАЛТГААН
2026-10-25 23:15:00
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |