• Өнөөдөр 2025-04-29

Сэлэнгэ аймгийн цагдаа нар орон нутгийн замд яваа жолооч нарт кофе өгч, даралтыг нь үзэж байна

2023-08-04,   594

       “Нэг зам Нэг соёл” нэгдсэн арга хэмжээний хүрээнд хөдөө орон нутагт амралт, аялал зугаалгаар орон нутгийн замд зорчих иргэдийн хөдөлгөөн их байгаатай холбогдуулан Сэлэнгэ аймгийн цагдаагийн газрынхан жолооч нарт үйлчилгээ үзүүлжээ.
 
    Цагдаа нар Баянгол сумын байнгын постонд төв замаар зорчиж байгаа жолооч нарын даралт болон зүрхний хэмнэлийг үзэж, халуун цай, кофе бяцхан зорчигч нарт хүйтэн жүүс өгч, тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдал болон дугуйны хийг шалган ажиллаж байна.
 
Жолооч та бүхэн:
 
-Хэт ядарсан үедээ замын хөдөлгөөнд оролцохгүй байх,
 
-Хурдаа тохируулах,
 
-Жолооч болон зорчигч нарын хамгаалах бүсийг зүүлгэх,
 
-Бага насны хүүхдийг зориулалтын суудалд суулгах,
 
-Шөнийн цагаар гэрлээ шилжүүлэх,
 
-Баталгаагүй замаар зорчихгүй байх,
 
-Гол, үер усны аюулаас болгоомжилж баталгаагүй гүүр, гармаар нэвтрэхгүй байхыг Цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.

Сэлэнгэ аймгийн цагдаа нар орон нутгийн замд яваа жолооч нарт кофе өгч, даралтыг нь үзэж байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188