• Өнөөдөр 2025-04-29

Манай улсад жуулчилсан австрали иргэний 1000 орчим ам.долларыг 29-42 настай дөрвөн эрэгтэй хулгайлжээ

2023-08-04,   730

          Манай улсад жуулчилж буй 73 настай австрали иргэний 1000 орчим ам.долларыг халаасны хулгайч нар авчээ. Тодруулбал, энэ сарын 2-нд “Чингис хаан" музей үзээд өмнөх гарцаар нь зам хөндлөн гарч явсан аж. Энэ үед гурван хүн ойролцоо нь дагаж яваад үүргэвчнээс нь мөнгийг нь хулгайлсан байна. Хохирогч гадаадын иргэний гаргасан өргөдлийн дагуу Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Цагдаагийн цагдаагийн газрынхан шалгаад 29-42 настай дөрвөн эр түүний мөнгийг хулгайлсныг тогтоон мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.
 
          Гадаадын иргэд, жуулчид гэлтгүй монголчууд бид ч хараа хяналтаа сайжруулж, сонор сэрэмжээ дээшлүүлэн хулгайд эд зүйлээ алдахаас сэрэмжлэхийг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.

Манай улсад жуулчилсан австрали иргэний 1000 орчим ам.долларыг 29-42 настай дөрвөн эрэгтэй хулгайлжээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188