• Өнөөдөр 2025-04-29

Он гарснаар усны ослоор улсын хэмжээнд 42 хүн амиа алджээ

2023-08-04,   442

                      Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар нийслэлийн гурван дүүрэг, 16 аймгийн 35 суманд нийт 43 усны осол бүртгэгдэж, 42 иргэн амиа алдсан байна. Үүний 30 нь том хүн, 12 нь хүүхэд байна.
 
        Усны ослоор амь насаа алдаж байгаа гол шалтгаан нь анхаарал болгоомжгүй, хайхрамжгүй байдал, бага насны хүүхдээ хараа хяналтгүй орхих, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол, ус руу орох, зориулалтын бус хөвөгч хэрэгсэлтэйгээр гол усанд орсноос үүдэлтэй байна.
 
Иймд:
 
– Иргэд гол, мөрөн нуурын ойролцоо амарч зугаалахдаа сонор, сэрэмжтэй байх,
 
– Хүүхдийг гол усны эрэг дагуу явуулж, тоглуулахгүй байх, хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах,
 
-Стандартын бус завь, хийлдэг гудас зэргийг ашиглахгүй байх,
 
– Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол усанд орохгүй байх,
 
– Баталгаатай гүүр, гарам, гарцтай газраар автомашинтай зорчиж гол, усны ослоос урьдчилан сэргийлэх,
 
-Мэргэжлийн байгууллагаас өгч байгаа заавар, зөвлөгөөг дагахыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.

Он гарснаар усны ослоор улсын хэмжээнд 42 хүн амиа алджээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188