• Өнөөдөр 2025-04-29

ЦЕГ: Хий буудсан иргэний үйлдлийг таслан зогсоож, саатуулсан

2023-08-03,   657

       Баянгол дүүргийн X хороололд байрлах орон сууцны цонхоор өнөөдөр нэгэн иргэн буу гаргаж ирэн, дөрвөн удаа хий буудсан бичлэг цахим орчинд цацагдсан. Энэ талаар Цагдаагийн байгууллагаас тодруулахад "Энэ тухай дуудлага мэдээлэл ирсэн, цагдаагийн байгууллагаас очиж, үйлдлийг таслан зогсоож, аюулгүй болгосон. Мөн тухайн хүнийг саатуулсан байгаа. Одоогоор шалгалтын ажиллагаа хийгдэж байна" гэв.
 
Зөрчлийн тухай хуульд, 
 1.Хууль бусаар тусгай хэрэгсэл, галт зэвсэгтэй адилтгах хэрэгсэл, агсамжийг биедээ авч явсан, хадгалсан бол зөрчил үйлдэхэд ашигласан зэвсэг, хэрэгслийг хурааж хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
          2.Иргэний, эсхүл харуул хамгаалалтын зориулалттайгаас өөр төрлийн галт зэвсэг өмчилсөн, эсхүл эзэмшсэн бол тухайн галт зэвсгийг хурааж хүнийг дөчин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
 
          3.Хуульд зааснаас өөр зориулалтаар галт зэвсэг өмчилсөн бол тухайн галт зэвсгийг хурааж хүнийг дөчин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж заасан байдаг. 

 


ЦЕГ: Хий буудсан иргэний үйлдлийг таслан зогсоож, саатуулсан
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 2
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-08-03 17:36:23
    Зочин : Энэ хүмүүсийн ухаан санаа зүгээр үү монгол улс мөхөхийн замруугаа явж байгаа бишүү
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-08-03 17:35:56
    Зочин : Энэ хүмүүсийн ухаан санаа зүгээр үү монгол улс мөхөхийн замруугаа явж байгаа бишүү
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188