• Өнөөдөр 2025-04-29

"Даншиг наадам-Хүрээ цам" наадамд барилдах бөхийн бүртгэл өнөөдрөөс эхэллээ

2023-08-03,   708

      "Даншиг наадам-Хүрээ цам 2023”-ыг наймдугаар сарын 5, 6-нд Хүй долоо худагт зохион байгуулах гэж буй. Тодруулбал, "Даншиг наадам-Хүрээ цам 2023" шашин соёлын наадамд монгол үндэсний бөхийн 256, Буриад болон Өвөрмонголын 64 бөх барилдах аж. Барилдах бөхийг өнөөдөр маргааш 10:00-18:00 цагийн хооронд Монгол бөхийн өргөөнд бүртгэнэ.
Бөхчүүд бүртгүүлэхдээ цээж зураг, даншигийн цолтой бол цолны үнэмлэхийн хамт авч ирнэ үү гэж Монголын Үндэсний Бөхийн Холбооноос мэдээллээ.

"Даншиг наадам-Хүрээ цам" наадамд барилдах бөхийн бүртгэл өнөөдрөөс эхэллээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188