• Өнөөдөр 2025-04-29

Аймгийн начин М.Балжиннямыг 100 мянган төгрөгөөр торгож, гурван жилээр барилдах эрхийг нь хасжээ

2023-08-03,   702

                Улсын баяр наадмаар бөхийн зүлэг ногооноо ёс зүйгүй үйлдэл гаргаж, бичлэг нь цахим орчинд цацагдсан таван бөхийг цагдаагийн байгууллагаас Зөрчлийн хуулийн дагуу шалгаж эхэлсэн байна.
 
       Тодруулбал, Зөрчлийн тухай хуулийн 6.28 дугаар зүйлд заасан Үндэсний их баяр наадмын тухай хууль зөрчих гэх заалтаар шалгаж байгаа аж. Тухайлбал, Өвөрхангай аймгийн начин М.Балжиннямыг 100 мянган төгрөгөөр торгож шийдвэрлэжээ. Учир нь Үндэсний бөхийн барилдааны зургаагийн даваанд аймгийн начин М.Балжинням нь сумын заан Г.Мөнх-Ёндонтой барилдсан. Барилдааны дараа тэрбээр сумын заан Г.Мөнх-Ёндонг өшиглөж, тахимаа авахдаа гараараа нидэрч биед нь халдсан байдаг. Тиймээс Зөрчлийн хуулийн дагуу 100 мянган төгрөгөөр торгож, мөн Монголын Үндэсний бөхийн холбооноос гурван жил барилдах эрхийг нь хассан. 

Аймгийн начин М.Балжиннямыг 100 мянган төгрөгөөр торгож, гурван жилээр барилдах эрхийг нь хасжээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188