Говь-Алтай аймгийн орон нутаг судлах музейн шинэ барилга бүрэн ашиглалтад орж үйл ажиллагаа Хантайшир Уулын аймгийн 100 жилийн ойтой зэрэгцэн нэг шинэ музей үйл ажиллагаагаа эхлүүллээ. Музейн шинэ барилгын бүтээн байгуулалт 2020 оноос эхлэн гурван жилийн хугацаанд үргэлжилж энэ оны тавдугаар сард барилга байгууламжийн комиссын дүгнэлтээр ашиглалтад оруулжээ.
Энэхүү музей нь 1800 мкв талбайтай, хоёр давхар, үзмэрийн зургаан танхимдаа нийт 2500 гаруй үнэт үзмэртэй. Тус музейн үзэл баримтлалын гол агуулга нь орон нутгийн онцлогт суурилсан, байгалийн, түүхийн, угсаатны, шашны болон интерактив төрлөөр үзүүлэг дэглэлтийг хийхээр төлөвлөсөн. Үүний дотроос манай эриний өмнөх 4-5 мянган жилийн үед холбогдох хаш чулуун сүх, хүрлийн үеийн олдворууд болон 17 дугаар зууны Галданбошигт хааны хэрэглэж байсан үеийн эмээл, Засагт хан аймгийн засагт ханы хошууны мөнгөн тамга зэрэг ховор нандин түүх, соёлын дурсгал, үнэт үзмэрийг дэглэн байршуулна.
Музейн барилгын бүтээн байгуулалт дууссан хэдий ч үзмэрийн үзүүлэг дэглэлт хийх болон дотоод тохижилтын ажил үргэлжилж байгаа бөгөөд ирэх оноос эхлэн музей бүрэн үйл ажиллагаатай болно. Харин Хантайшир Уулын аймгийн 100 жилийн ойд зориулсан тусгай үзэсгэлэнгийн тухайд Алтай нутгийн хүн ардын түүх, соёл уламжлалын илэрхийлэл болсон 200 гаруй эд өлгийн зүйлсийг дээжлэн дэглэсэн байна. Үүнээс гадна нутгийн зон олны гар урлал, уран зураг, Үндэсний бичиг өв соёл, “Өндөр-Их алтай уран бичлэг” гэрэл зураг гэсэн тусгай таван үзэсгэлэнг нээжээ.
| "Хантайшир-100” тусгай үзэсгэлэн Жангар музейд дэлгэгджээ |
|
CS 2-ын дэлхийн шилдгүүд Монголд цуглана
2026-09-02 20:59:50
М.Баасанжав алыш бөхийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-09-02 16:16:29
“Айчи-Нагояа 2026” Азийн наадмыг сурвалжлах эрхийн мандатыг гардуулан өгөв
2026-09-02 15:37:45
Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн чуулга уулзалтад очлоо
2026-09-02 15:20:15
Э.Бат-Амгалан тийболлын Азийн цомд түрүүлсэн багийг хүлээн авч уулзав
2026-09-02 15:15:22
С.Молор-Эрдэнийг 30 хоног цагдан хорих шийдвэр гаргажээ
2026-09-02 14:50:00
“KOREA WEEK” арга хэмжээнд “Имарт” оролцоно
2026-09-02 14:35:38
Голомт банк “ШИЛДЭГ БАЙГУУЛЛАГЫН ЗАСАГЛАЛТАЙ БАНК”, “ШИЛДЭГ ХАРИЛЦАГЧ ТӨВТЭЙ БАНК” шагналууд хүртлээ
2026-09-02 14:33:41
Элчин сайд Г.Уянга Сингапурын Эрүүл мэндийн сайд Онг Е Кунтай уулзжээ
2026-09-02 14:12:23
Непалын арми үерийн аюулаас 45 хоногтой ихэр нярайг аварчээ
2026-09-02 13:50:08
Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан болно
2026-09-02 13:17:15
Угаарын хийн хордлогын тохиолдлын 44 хувийг хүүхэд эзэлж байна
2026-09-02 13:10:58
Монгол-Алс Дорнодын зүүн коридорын боломж" сэдэвт илтгэл хэлэлцүүлжээ
2026-09-02 12:00:58
Монгол, Орос хоккейн спортыг хамтарч хөгжүүлэх талаар хэлэлцэв
2026-09-02 11:41:16
Монгол Улсын усан пологийн баг, анхны тоглолтоо олимпын аварга багтай хийв
2026-09-02 11:23:19
С.Молор-Эрдэнийг Тагнуулын байгууллагаас саатуулжээ
2026-09-02 09:54:06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтай уулзлаа
2026-09-02 09:53:05
Хүний эрхийн үндэсний комисс Хөвсгөл аймагт ажиллажээ
2026-09-02 09:34:04
Засгийн газар өнөөдөр хуралдахгүй
2026-09-02 09:28:00
Завхан аймагт дөрвөн магнитудын хүчтэй газар хөдлөлт бүртгэгджээ
2026-09-02 09:17:29
Ц.Раднаа гуай дэлхийн аваргаас зургаа дахь алтан медалиа хүртэв
2026-09-02 07:54:51
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “ШХАБ”-д Монгол Улсын байр суурийг илэрхийлж, үг хэллээ
2026-09-02 07:44:10
Хятад, Монголын хоёр дахь хил дамнасан төмөр замын зам тавих ажил эхэллээ
2026-09-02 07:10:00
Улсын заан Д. Анар дэлхийн нүүдэлчдийн VI наадмаас алтан медаль хүртлээ
2026-09-02 07:05:00
Консулын патент гардуулав
2026-09-02 07:00:00
2026-09-02 06:00:00
Зурхай: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин ирнэ
2026-09-02 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |